Есдүгээр сарын ОНЦЛОХ Монгол дуунууд


Өнгөрсөн сар хичээл, сургууль орж их л завгүй өнгөрлөө. Ингээд YOLO.mn сайтын уншигч залуус та бүхэнд монгол уран бүтээлчид өнгөрсөн есдүгээр сард ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг багцлан хүргэж байна.

GINJIN & MRS M - BIRTHDAY

Цацагдсан огноо: 09/19
Хандалт: 465K
Тайлбар: Залуусын төрсөн өдрөөр эгшиглэх дуу нэгээр нэмэгджээ. Төрсөн өдөр хурдан болоосой. laugh

“Oh, Төрсөн өдрийн мэндийг хүргэе!
Oh, Төгс хүн гэж энэ дэлхийд үгүй”

NENE FT. GANTULGA - BON O BON

Цацагдсан огноо: 09/20
Хандалт: 356K
Тайлбар: "B production”-ийн уран бүтээлч Nene анх удаа өөр реппэртэй хамтарч дуу гаргажээ.

“Аймар олон дүрээрээ
Хүнээрээ байя цөмөөрөө”

ENEREL, MRS.M, FLA - TANSAG BUUVEI

Цацагдсан огноо: 09/27
Хандалт: 101K
Тайлбар: Цацагдсан даруйдаа 100 мянга гаруй хандалт авч есдүгээр сарын хит дуугаар нэрлэгдсэн билээ. Энэ дууны клипийг бүхэлд нь Huawei P40 Pro гар утсаар хийсэн гэдгээрээ онцлогтой.

“Гэв гэнэт гарч ирсэн тэр хунтайж
Насан туршид минь хайрлах хүн мөн байж”

BABU FT. LIL THUG E - FOREVER YOUNG

Цацагдсан огноо: 09/09
Хандалт: 96K
Тайлбар: Залуу уран бүтээлч Babu-гийн анхны бие даасан "Forever Young" цомгийн сүүлийн дуу өнгөрсөн сарын хит боллоо.

“Зөв бай гэж би хэлсэн
Амьдрал гэдэг бол тэмцээн”

LUMINO FT. ANKHMAA - PARIST 2-ULAA BOLZONO!

Цацагдсан огноо: 09/16
Хандалт: 283K
Тайлбар: Бүх хосууд Парист болзохыг хүсдэг байх.

“Парист хоёулаа болзоно
Би гэхдээ жоохон хоцорно”

THE WASABIES - ХАС

Цацагдсан огноо: 09/24
Хандалт: 136K
Тайлбар: Клип нь яг л өөр гараг дээр очсон мэт сэтгэгдэл төрүүлж байна.

“Хариу нэхэх хэрэггүй
Бүтсэнгүй гэж гомдохгүй”

GEMLEST & TUNO - WYD

Цацагдсан огноо: 09/01
Хандалт: 196K
Тайлбар: Өнгөрсөн сарын хамгийн эхний өдөр цацагдаж олон залуусын дуртай дуу болоод байна.

“Өрөөг дүүргэсэн, хөгжим минь нүргэлсэн
Тэд юу гэсэн ч they didn’t stand a chance”

G-LOC FT. WOLFIZM & 168 - PUUZNII MAGNAT

Цацагдсан огноо: 09/21
Хандалт: 206K
Тайлбар: Энэхүү уран бүтээлийг пүүз сонирхдог залуустаа санал болгоё.

“Амьдрал надад онц дүн тавьсан яг л Nike-ийн лого шиг
Би дээшээ тэмүүлсээр доошоо унах гэж яг л J-ийн лого шиг”

#Онцлох дуунууд #Есдүгээр сар