Тинкер Беллийн дүрд өнгөт арьст жүжигчин Яра Шахиди тоглоно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-09-29

Залуу жүжигчин Яра Шахиди (Yara Shahidi) алдарт “Peter Pan and Wendy” бүрэн хэмжээний уран сайхны киноны Тинкер Беллийн дүрд тоглохоор болжээ.

"Walt Disney" кино компаниас “Peter Pan and Wendy” (1953) хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний уран сайхны киног 2021 онд олны хүртээл болгохоор төлөвлөсөн байна. Ийнхүү Тинкер Беллийн дүрд залуу жүжигчин Яра Шахиди тоглох бөгөөд ирэх оны гуравдугаар сарын 8-наас зураг авалтаа эхлүүлэх аж.

Тэрээр Инстаграм хаягтаа “Та бүхний хайр халамжид талархал илэрхийлье. Энэ бол миний хувьд үнэхээр их утга учиртай зүйл. Би дараагийнхаа аялалд гарах болсондоо баяртай байна” гэж бичжээ. 

Энэ жил хорин нас хүрч буй Яра Шахиди нь Freedom телевизийн сувгийн “Black-ish” (2014) цувралд Зои Жонсоны (Zoey Johnson) дүрийг бүтээж олны танил болсон юм.

Ташрам дурдахад, Уолт Дисней кино компанийн “Little Mermaid” (2019) киноны Ариэлийн дүрд өнгөт арьст жүжигчин Холли Бэйли (Halle Bailey) тоглосон нь багагүй шуугиан тарьсан билээ. Ийнхүү Яра Шахиди Тинкер Беллийн дүрийг бүтээхээр болсон нь өнгөт арьст эмэгтэйн бүтээж буй бас нэгэн томоохон дүр гэдгийг Fox News онцолсон байна.

Эх сурвалж: Fox News, Hypebae

#Tinker Bell #Disney