Өнгөрсөн долоо хоног Инстаграмд: Joji, Blackpink, Zayn


YOLO.mn сайтын хамт олны зүгээс өнгөрсөн долоо хоногт Инстаграм ертөнцөд нийтлэгдсэн онцлох нийтлэлүүдийг хүргэж байна. Мэдээ мэдээллийн хамгийн чухал флатпормуудын нэг болтлоо хөгжсөн Инстаграм хуудаснаа өнгөрсөн долоо хоногт ямар үйл явдлууд болж өнгөрсөн бол? 

ДУУЧИН JOJI-ГИЙН ШИНЭХЭН ЦОМОГ

Сонсогчдодоо гайхалтай өвөрмөц мэдрэмжүүдийг харамгүй бэлэглэж чаддаг дуучин Joji-гийн шинэхэн цомгийн тухай мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сард "Gimme Love" дуу цацагдахтай зэрэгцэн гарсан билээ. "Nectar" хэмээх тус цомог зургадугаар сарын 12-ны өдөр цацагдахаар төлөвлөгдөж байсан ч "COVID-19" цар тахлын тархалттай холбоотойгоор энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлогдоод байсан юм. 

Эцэст нь 18 шинэхэн дуунаас бүрдсэн "Nectar" цомог ийнхүү олны хүртээл боллоо! Тус цомгийн нэгэн хэсэг болох “Your Man” дууг эндээс хүлээн авч сонсоорой.

THE NEIGHBOURHOOD : LOST IN TRANSLATION

Урлагийн ертөнцийн хамгийн "underrated" буюу дутуу үнэлэгддэг хамтлагуудын нэгт зүй ёсоор багтдаг The Neighbourhood хамтлагийн та бүхэн “Daddy Issues”, “Sweater Weather” зэрэг уран бүтээлүүдээр нь сайн таних биз ээ. Тэгвэл тус хамтлаг ч мөн өнгөрсөн долоо хоногт “Chip Chrome & The Mono-Tones” хэмээх шинэхэн цомгоо олны хүртээл болгожээ. 

Тэр дундаа цомгийн “Lost in Translation” дууны клипэнд хамтлагийн гол дуучин Jesse Rutherford-ийн үзэсгэлэнт найз бүсгүй Devon Carlson тоглоод амжсан нь яалт ч үгүй өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал болсон билээ. 

Та “Lost in Translation” дууг эндээс хүлээн авч сонсоорой. 

MONGOLIAN VISUALS: С. ЗОРИГ АСАН

Инстаграм хуудаснаа Монгол Улсын эрт, эдүгээ үеийн түүх соёл, урлаг, уран сайхан, барилга байгууламжтай холбоотой баримтат гэрэл зураг, зурагт хуудас, мэдээллийг түгээдэг @mongolianvisuals нэртэй хаягийг мэдэхгүй залуус цөөн. Тус хуудас өнгөрсөн долоо хоногт нэгэн “нандин” гэмээр зургийг хуваалцсан нь С. Зориг асаны Монгол Улсын Их Сургуульд багшилж буй үеийн зураг байсан юм.

“Та мэдэх үү? С.Зориг нь 1985-1990 оны үед МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухааны коммунизмын онол /ШУКО/-ын тэнхим (өнөөгийн Нийгмийн ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхим)-д улс төрийн шинжлэх ухаанаар багшилж байв”

ЖҮЖИГЧИН LILY COLLINS СҮЙ ТАВЬЖЭЭ

“Love, Rosie” (2014), “Okja” (2017), “Tolkien” (2019) зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ олонд танигдсан үзэсгэлэнт жүжигчин Lily Collins-ийг залуус та бүхэн сайтар мэдэх биз ээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт залуу жүжигчин маань найруулагч Charlie McDowell-тай сүй тавьсан гэдгээ Инстаграм хаягаараа дамжуулан хуваалцжээ. Хосууд нэг жил гаруйн хугацаанд болзсон бөгөөд сүйн зургаа “Би чамайг бүхэл амьдралынхаа туршид хүлээсэн, одоо харин үлдсэн амьдралаа чамтай өнгөрөөнө гэхээс тэсэн ядаж байна” хэмээх тайлбартайгаар нийтэлсэн байна.

BLACKPINK ХАМТЛАГИЙН АНХНЫ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ЦОМОГ

Урлагийн ертөнцөд хөл тавиад бүтэн дөрвөн жилийн нүүрийг үзэж буй Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг Blackpink анхны бүрэн хэмжээний цомгоо энэ долоо хоногийн баасан гарагт олны хүртээл болгоно хэмээжээ.

Өнгөрсөн долоон хоногт гишүүдийн тус тусын тийсер зургууд цацагдсан бөгөөд шинэхэн цомгийн нэр нь “The Album” байх аж.

ДУУЧИН ZAYN ААВ БОЛЛОО

Дуучин Zayn Malik, загвар өмсөгч Gigi Hadid нар өнгөрсөн долоо хоногт бүл нэмжээ. Дуучин Zayn охиныхоо бяцхан гарын зургийг Инстаграм хуудаснаа нийтлээд баяр хөөрөө ийн илэрхийлжээ:

- “Бяцхан охин минь бидэн дээрээ эрүүл саруул, үзэсгэлэнтэйгээр ирлээ. Миний хувьд одоо мэдэрч буй энэ их мэдрэмжүүдийг үгээр илэрхийлнэ гэдэг боломжгүй мэт санагдаж байна. Энэ бяцхан хүнийг хайрлах хайр миний ойлгож чадах түвшнээс хавь илүү юм. Түүнийгээ минийх гэж дуудна, түүнтэйгээ цаашдын амьдралаа хамтдаа өнгөрөөнө гэхээр маш их баярлаж бахархаж байна" 

Дуучин залуу маань охиноо төрсний дараа гэр бүлдээ зориулан “Better” нэртэй дуугаа олны хүртээл болгоод амжжээ!

ГАНЧИМЭГИЙН ХАЧИРХАЛТАЙ УЧРАЛ

Хорвоо дэлхий үргэлж л сонин содон зүйлсээр биднийг гайхшруулдаг тул "тохиолдлын зүйл гэж үгүй, бүхий л зүйл болох ёстой учраас л болж байдаг" гэх үзэл нэлээдгүй тархсан билээ. Тэгвэл жүжигчин Ганчимэг ч мөн өөрт тохиолдсон нэгэн хачирхалтай учралаа дагагчидтайгаа хуваалцжээ:

- “Ёстой сонин сайхан учрал боллоо... 2014 онд охиноо төрүүлчихээд 1 сар гаруйтай кино зургандаа орж Хөвсгөлд зурагтай явж байхад хөх чинээд хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ. “Ээжгүй өссөн болохоор таны сүүг уухад үнэхээр гоё амттай байсан. Бүр 3 том аяга уусан, надад их хүч өгсөн" гэхийг сонсоод хайр хүрч, хамаг сэтгэл баяслаа.

“Улам мундаг болно оо ээжээ” гэсэн яг л хүүхдээрээ.... Хүссэн бүхэндээ хүрч, эх орныхоо нэрийг мандуулж, алдраа мөнхөлсөн тамирчин болоорой... үргэлж дэмжиж, ерөөж явах болно оо”

Та бүхэн шинэ долоо хоногоо эрч хүчээр дүүрэн угтаарай! Дараа долоо хоногт уулзталаа баяртай. 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд