Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №4


“Залуу хүний заавал унших ном” цуврал ярилцлагын дөрөв дэх дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ном уншихын ач холбогдол, үр нөлөө их ч далай мэт олон ном дундаас "сайн"-ыг нь хэрхэн олж унших вэ гэдэг асуултын хариултыг өгөхийн тулд энэхүү цувралыг эхлүүлсэн билээ. Ингээд энэ удаагийн дугаартаа бидний дуртай кинонуудын маш сонирхолтой, санаанд багтамгүй баримт, түүхийн талаар бэлтгэн хүргэдэг “Кино задлан” нэвтрүүлгийн продюсер Г.Эрдэнэбаатарыг урьж оролцууллаа.

Санал болгож буй ном: "Quiet: The Power of Introverts in a World That Can't Stop Talking"

Зохиолч: Susan Cain

Төрөл: Хувь хүний хөгжил, танин мэдэхүй

Товч агуулга: Манай гариг дээрх нийт хүн амын гуравны нэг нь дотогшоо төрлийн буюу бидний хэлж заншсанаар интроверт хүмүүс байдаг аж. Ийм төрлийн хүмүүс нь ихэнхдээ олны дунд манлайлж анхаарлын төвд байх дургүй, даруухан, хийж буй ажилдаа хичээнгүйлэн маш сайн төвлөрч чаддаг бөгөөд үүнийг судалгаан дээр тулгуурлан, жишээ баримтаар баяжуулан хүргэж буй ном.

Үнэлгээ /Goodreads/: 4.06\5

YOLOБид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Хэрвээ та дотогшоо төрлийн нэгэн бол өөрийгөө байгаагаар нь хүлээж авах нь хэчнээн чухал болохыг энэхүү номоос ойлгоно. Учир нь өнөөгийн нийгэмд экстраверт буюу гадагшаа зан чанартай, олонтойгоо байдаг хүмүүсийг дэмжих хандлага давамгайлдаг. Тиймээс дотогшоо зан чанартай хүмүүс гадагшаа төлөвийн хүн мэт аашилж, дүр эсгэх гэж зовдог тухай дурдагддаг. Интроверт байх нь таныг ямар амжилтад хүргэж болох, түүнчлэн заавал экстраверт мэт жүжиглэх шаардлагагүй болохыг маш сайн ойлгуулдаг. Хэрвээ та өөрийнхөө аль зан чанарыг давамгайлж байгааг тодорхойлж мэдэхгүй байвал энэхүү номыг унших явцад гарч буй чиглүүлэг, тест асуултыг ашиглаж болох юм.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Өөрийнхөө сул талыг хэрхэн давуу тал болгох тухай маш олон шинэ санааг энэ номоос олж авсан төдийгүй экстраверт болон интроверт хүмүүсийн хоорондын харилцаа зөрчлийг тун энгийнээр зохицуулж болох талаар мэдэж авсан. Дуу цөөнтэй хүүхдийг багаас нь “Ишш чааваас” хэмээн өрөвдөх биш тэдгээр хүмүүсийг ойлгож, мэдрэх тал дээр хөнгөн хуумгай хандалгүйгээр хэрхэн зөвөөр хүлээж авах тухай олон зөвлөмжүүдийг багтаасан нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон хосуудын хоорондын харилцаанд ч эерэг нөлөө үзүүлэхүйц бүтээл гэж бодном.

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань?

Зохиолчийн TED дээр тавьсан илтгэлийг сонирхоно уу!

Дараагийн дугаарт номд шимтэгч ямар эрхмийг урьж оролцуулмаар буйгаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

#Залуус #Ном