Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (09.28-10.04)


YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 4-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

QUEER TIME: НАЙЗУУД БОЛЦГООЁ

Хэзээ: Есдүгээр сарын 28-ны 15:00 цагт

Хаана: Америкийн соёл мэдээллийн төв

Зохион байгуулагч: ЛГБТ Төв

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй:  Күийр найзуудтай болохыг хүсч байвал энэхүү үйл ажиллагаанд хамрагдаарай. Эвентэд  очсоноор танилын хүрээгээ тэлж, тоглоом тоглож, өөрийн түүхийг бусадтай хуваалцах боломжтой шүү.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

PODCAST PARTY VOL2: COMEDY + AFTER PARTY

Хэзээ: Аравдугаар сарын 3-ны 19:00 цагт

Хаана: UB Comedy Club

Зохион байгуулагч: UB Comedy Club

Үргэлжлэх хугацаа: 5 цаг

Дэлгэрэнгүй: “Podcast Solutions Studio”-ээс эрхлэн гаргадаг “Битгий Сонс”, “Бидний Нууц Подкаст”, “Ideree's podcast”, “Zolo Show”, “The Keks Podcast”-ын хөтлөгчид зочноор ирсэн уран бүтээлчдийн хамтаар сонсогчиддоо зориулан нэгэн хөгжилтэй өдрийг хамтдаа өнгөрүүлэхээр болжээ. 

                                               

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

10'000 МОД ТАРИХ ӨДӨР

Хэзээ: Аравдугаар сарын 3-ны 10:00 цагт

Хаана: Богд хан уул, Энхтайваны ам

Зохион байгуулагч: World Plus Mongolia, My Club

Үргэлжлэх хугацаа: 9 цаг

Дэлгэрэнгүй:  “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ жилийн хувьд аравдугаар сарын 10-ны өдөр бүх нийтээр мод тарих аж. Харин энэхүү өдрийг тохиолдуулан хамгийн эхний үйл ажиллагааг “World Plus” болон “My Club” хамтран “Тайрах Биш Тарья” уриан дор зохион байгуулахаар болжээ. Тэд нийт 10’000 мод тарихаар төлөвлөж байгаа учир хүүхэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ART WITH ERDEMTEI #2

Хэзээ: Есдүгээр сарын 30-ны 19:00 цагт

Хаана: Lotus Coffee House

Зохион байгуулагч: Эрдэмт

Үргэлжлэх хугацаа: 2+ цаг

Дэлгэрэнгүй: “Nomad Toys Studio”-ийн үүсгэн байгуулагч, уран бүтээлч Э.Түвшинтөр зочноор уригдсан тул энэхүү чиглэлийг сонирхдог хүн бүхэн хүссэн асуултынхаа хариултыг олох боломжтой шүү.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BOARD GAME DAY

Хэзээ: Есдүгээр сарын 28-ны 15:00 цагт

Хаана: UB Central Residence

Зохион байгуулагч: UB Board Games

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Хөлөгт тоглоом сонирхогч хүүхэд, залуус долоо хоног бүрийн бямба гарагт цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлдэг. "Катан", "Risk: Game of Thrones", "Arkham Horror", "Scrabble" зэрэг хөлөгт тоглоомуудаар тоглох боломжтой юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

LIMITED 416 MUSIC FESTIVAL

Хэзээ: Аравдугаар сарын 3-ны 17:00 цагт

Хаана: White Rock Center

Зохион байгуулагч: 416 Entertainment Mongolia, Shoppy.mn

Үргэлжлэх хугацаа: 7 цаг

Дэлгэрэнгүй:  Энэхүү фестивалиар “ 416 entertainment”-ийн шинэ уран бүтээлчдийг танилцуулж, залуучуудад хөгжмийн боловсрол олгох зорилгоор жил бүр зохион байгуулахаар болжээ. Олон залуу уран бүтээлчид оролцож байгаагаас онцолбол Vandebo, Wolfizm, Pacrap, Gangbay нар байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ARISTOCATS: GYPSY JAZZ TRIO

Хэзээ: Есдүгээр сарын 9-ний 20:30 цагт

Хаана: Fat Cat Jazz Club

Зохион байгуулагч: Fat Cat Jazz Club

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй:  Жазз хөгжим сонирхдог хүн бүхэнд зориулсан эвент зохион байгуулагдахаар болжээ. Аравдугаар сарын Мягмар гараг бүр “Aristocats” хамтлаг ирж тоглох гэнэ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

“MOJO CAMP - 2020” МОБАЙЛ СЭТГҮҮЛЗҮЙН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: Аравдугаар сарын 1

Зохион байгуулагч: Хэвлэлийн Хүрээлэн

Уралдааны тухай: Орчин цагийн технологийн дэвшил нь мобайл сэтгүүл зүй гэх шинэ арга хэлбэрийг бий болгосон. Тиймээс энэхүү арга барилыг ашиглан хүүхэд, залуучуудад зориулж хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг олгоход чиглэсэн видео бүтээл хийх уралдаан зарлагджээ.

Та ЭНД дарж уг уралдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ENGLISH SPEAKING CLUB OF EARC                                

Хэзээ: Есдүгээр сарын 28-ны 16:30 цагт

Хаана: Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв

Зохион байгуулагч: EARC

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Энэхүү клубд тогтмол оролцсоноор англи хэлний ярианы чадвараа богино хугацаанд үр дүнтэйгээр сайжруулах боломжтой. Мөн сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөдөг тул таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

#Event #Залуу үе