“FRIENDS” цувралын дүрүүдээс сэдэвлэн нүүр будгийн бүтээгдэхүүн бүтээжээ


Revolution Beauty энэ сарын эхээр “Friends” цувралын дүрүүдээс сэдэвлэсэн нүүр будгийн цуглуулгаа Ulta Beauty дээр танилцуулжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь шоуны онцлог үйл явдлууд болон дүрүүдийн өнгө төрх, мартагдашгүй хэсгүүдийг багтаасан аж.

Нүдний тень болон уруулын будгийг цувралын гол дүрийн эмэгтэй дүрүүд болох Rachel, Phoebe, Monica нараас санаа аван бүтээжээ. 12 ам.долларын үнэтэй энэхүү нүдний тень нь эмэгтэй дүр бүрийн онцлогийг шингээж өгсөн байна.

“Phoebe Palette” хэмээх 9 өнгөтэй нүдний тень нь жүжигчин Lisa Kudrow-ын бүтээсэн Phoebe-ийн өнгө төрх, имижийг илэрхийлэхийг зорьжээ.

Харин “Reachel Palette” нь жүжигчин Jennifer Aniston-ы дүрийн хамгийн дурсамжтай мөчүүдийг оруулсан байна.

Мөн энэхүү нүүр будгийн цуглуулгад багтаж буй гурван төрлийн өнгөтэй уруулын будаг нь тус бүр 8 долларын үнэтэй зарагдах бөгөөд жимсний өнгөтэй Phoebe, зөөлөн ягаан өнгийн Monica, гүн бор өнгөтэй Reachel зэрэг өнгөний сонголтуудтай юм.

“Friends” хэмээх хязгааргүй өнгөний сонголттой 25 ам.долларын үнэ бүхий нүдний тень нь 27 өнгөтэй бөгөөд өнгө тус бүрийг цувралын дүрүүдийн нэрээр нэрлэсэн нь хамгийн сонирхолтой бүтээгдэхүүн гэж нэрлэж болохуйц юм. Будганд зөвхөн гол дүрүүдээс гадна шоуны эхний улирал дээр гардаг Rachel-ын итали найз залуу Paolo, Ross-ын анхны хүү Ben гэх мэт туслах дүрүүдэд зориулсан өнгө бий.

Revolution Beauty "Friends" цувралын дүр бүрийг сайтар судалж бүтээгдэхүүнээ бүтээсэн байна.

"Revolution Beauty"-г үндэслэгч Adam Minto "Бид дүр тус бүрийг нарийвчлан авч үзсэн. Тэдний юу өмсдөг, дүр төрх, ашигладаг нүүр будалт, зан араншинг нарийвчлан судалж, тэндээс бүтээлээ хийж эхэлсэн" хэмээжээ.

Эх сурвалж: Insider

#friends #beauty