LG үсний ургалтыг дэмжиж, үс уналтыг удаашруулах төхөөрөмж бүтээв


LG компани үсний ургалтыг дэмжиж, үс уналтыг удаашруулах гоо сайхны төхөөрөмж бүтээжээ. Мөн эрэгтэйтэйчүүдийн насны онцлогоос хамааран үс халцрах явцыг удаашруулдаг байна. LG Pra.L MediHair гэх энэхүү төхөөрөмж нь Pra.L гоо сайхны хэрэгслийн брендийн нэг хэсэг бөгөөд 2017 оноос хойш АНУ-ын Хүнс, Эмийн захиргаанаас андрогенийн /эрэгтэйчүүдийн үс халцрах/ халцралтыг эмчилсэн хэмээн тогтоосон бага долгионтой гэрлийн эмчилгээг (LLLT) ашигладаг аж.

Үсний ургалтыг дэмжих тус төхөөрөмж нь 146 ширхэг лазер, 104 лед гэрэлтүүлэгчтэй бөгөөд энэ нь үсний фолликулын үүдэл эсийг өдөөж, үсний ургалтыг дэмждэг байна. LG-ийн мэдээлж буйгаар Сөүлийн Үндэсний Их Сургуулийн “Bundang” эмнэлэгт явуулсан эмнэл зүйн судалгаагаар Pra.L MediHair-ыг 16 долоо хоногийн турш долоо хоногт гурван удаа ашигласан хүмүүсийн үс нь өтгөрч, бат бөх байдал сайжирсан болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Hypebeast

#LG #Үс ургалт