Өнгөрсөн долоо хоног Инстаграмд: PewDiePie, Hyuna


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-09-23

Долоо хоног бүр YOLO.mn сайтын зүгээс уншигчдадаа зориулан Инстаграм хуудсан дахь онцлох үйл явдлуудыг багцлан хүргэдэг билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ч мөн сонин хачинаар дүүрэн байсан Инстаграмын онцлох долоон нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна!

ЖҮЖИГЧИН  ROBERT PATTINSON ЭДГЭЖЭЭ
Кино сонирхогчдын хувьд нилээд хүлээлт үүсгээд буй бүтээлийн нэгд “The Batman” (2021) кино яахын аргагүй багтах билээ. Тус бүтээлд жүжигчин Robert Pattinson Batman-ы дүрийг бүтээж буй боловч тэрээр COVID-19 вирусийн тархалтад өртсөн тул киноны зураг авалтын үйл ажиллагаа түр зогсоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэгэн гайхалтай мэдээ зарлагдсан нь жүжигчин Robert Pattinson эдгэрч, киноны зураг авалт ахин үргэлжилсэн талаарх мэдээлэл байлаа.

Та “The Batman” киноны трейлэрийг эндээс хүлээн авч үзээрэй.

К-ПОП ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХОСУУД
Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг болох “4Minute”-н гишүүн Kim Hyun-Ah, “PENTAGON” хамтлагийн гишүүн асан Kim Hyo-Jong нар олон нийтэд үерхлийнхээ тухай зарлаад бишгүй хугацаа өнгөрчээ.

Хувийн амьдралаа ихэнх тохиолдолд хаалттай байлгаж, үерхлийн асуудлыг нэлээн хүндээр тусгаж авдаг К-Поп ертөнцөд тэдний үерхэл “шинэлэг” зүйл болоод байсан юм. Тэгвэл хосууд маань өнгөрсөн долоо хоногт ахин нэг хайр татам зургаа Инстаграм хуудаснаа хуваалцжээ.

САНАЛ БОЛГОХ АНИМЕ: НОРАГАМИ
Хэрэв та саяхнаас аниме үзэж эхэлсэн, эсвэл шинээр үзэх аниме хайж байгаа бол өнгөрсөн долоо хоногт Make-up artist, cosplayer Мөнхмарал Норагами бүтээлийг санал болгожээ!

Тэрээр Инстаграм хаяг дээрээ өөрийн үзсэн аниме-уудаасаа хуваалцаж, өөрийн сэтгэгдлээ хуваалцдаг тул шинээр аниме эхлүүлмээр байгаа ч ямар аниме үзэхээ мэдэхгүй байгаа бол түүний хаягаар нэг зочлоод үзээрэй.

MARZIA-ГИЙН ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРӨӨХ АРГА
Youtube хуудсандаа хамгийн их дагагчтай контент бүтээгч PewDiePie буюу Felix болон түүний үзэсгэлэнт гэргий Marzia нарыг та бүхэн аль хэдийнэ мэдэх биз ээ. Хосууд маань 2011 онд болзож эхлээд найман жилийн дараа буюу 2019 онд албан ёсоор гэр бүл болцгоосон юм.

Харин өнгөрсөн долоо хоногт Marzia өөрийн Инстаграм хуудсандаа “Чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн дуртай арга”-аа хуваалцжээ!

МОДЕЛ ENY Schön! СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭНД
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа авьяаслаг моделын нэгт Eny Jaki буюу Э.Энэрэл Schön! сэтгүүлийн нүүрийг Chanel брендийн хувцастайгаар гоёжээ!

МӨРӨӨДЛИЙН ОХИД: HALSEY & SYDNEY
“Without Me”, “Gasoline” болон “Colors” дуунуудаараа олны хайрыг хүртсэн дуучин Halsey, “Euphoria” цувралын Cassie Howard-н дүрийг бүтээсэн жүжигчин Sydney Sweeney нар үнэхээр л мөрөөдлийн охидын нэг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэгэн том нууц задарсан нь тэд хамтдаа “The Player’s Table” цувралын гол дүрүүдийг бүтээхээр болсон явдал байлаа. Одоогоор цувралын талаарх албан ёсны мэдээллүүд гарч эхлээгүй хэдий ч Sydney Инстаграм хуудаснаа дараах зургуудыг хуваалцаад амжжээ.

ЗҮРХ МАРТАХГҮЙ ХУРИМЫН ХОРИН ЖИЛ
Бидний “шарк” хэмээн нэрлэж заншсан MCS грүппийн дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт гэргийнхээ хамт хуримынхаа хорин жилийг тэмдэглээд амжжээ. Тэд уг тэмдэглэлт өдрөөрөө “Зүрх Мартахгүй” төслийн хүрээнд нэгэн бяцхан охины хагалгааны зардалд тусалсан аж.

Д. Энхтүвшин:  “Өнөөдөр бид хоёрын хуримын 20 жилийн ойн өдөр.

Энэ өдрөөрөө зүрхний ховдолын цоорхой оноштойгоор 12 жил явж байгаад #ЗүрхМартахгүй төслийн хүрээнд хагалгаанд орсон Сараана охины хагалгааны зардалд тусалж байгаадаа баяртай байна. Сараана маань 13 настай, Эрдэнэт хотод амьдардаг, бүжигчин болох мөрөөдөлтэй айлын том охин. Удахгүй 2 ихэр дүүтэй болж 3 дүүтэй болно.

Сараана охины хагалгааны зардал 14 сая төгрөг болсон бөгөөд гэр бүлийнх нь болон хамаатан саднууд нь нийлээд 4 сая төгрөг цуглуулсан бөгөөд бид хоёр үлдсэн 10 сая төгрөгийг нь хандивлаж байгаа юм. Сараанаадаа эрүүл энхийг хүсье

#инстаграм