Амьтдын сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй АГШИН


О.Дорж | YOLO.MN
2020-09-21

Бид гэрийнхээ тэжээмэл амьтдыг гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгон дасгах явцдаа тэдний сэтгэл хөдлөл, илэрхийлэл гээд олон зүйлийг унших авьяастай болчихсон байдаг.

Тэврүүлэхдээ хайр энхрийллийг гаргаж буй царай, гэм хийчхээд гэмших өхөөрдөм царай гээд андашгүй эздийнхээ хайрыг татам үйлдлүүдийг гаргадаг. Бидний зарим нь тэжээвэр амьтдынхаа сэтгэл санааг "скайнердах" чадварыг гайхалтай эзэмшсэн байдаг тул тэрхэн агшныг амжиж дүрс зураг болгон буулгаж чаддаг билээ.

Тэгвэл Yolo.mn сайтынхаа зүгээс сошиал ертөнцөд явж буй амьдтын мэдрэмжээ харуулсан өхөөрдөм зургуудыг та бүхэндээ хүргэж байна.

Гурван долоо хоног томилолтоор яваад ирэхэд энэ муур манай нөхөрт хайртай болчихсон байсан.

Өнөө өглөө бид түүнийг  санамсаргүй хоёр удаа хооллочихсон, түүний гаргаж буй царайг хар даа...

Манай орцонд хэн нэгэн үнэхээр аймар хашхирсан, Бен маш их  санаа зовж байна.

Китти өөртөө хоолны дэглэм барина гэж 10 дахь удаагаа амлаж байна.

Намайг өглөө ажилдаа эрт явахад тэд дургүй байдаг.

Тэрээр найз нохойтой болсныхоо дараа сэтгэл дүүрэн байна.

Манай муур анх удаа угаалтуурнаас ус гоожихыг харсан. Хоолоо хийж байх зуураа түр түүнийг ажиглатал.

Буруу зүйл хийснийхээ дараа гэмшлээ хүлээж буй нь. Тэр яг ямар гэм хийчихсэн юм бол?

 Манай муур өөрийг нь тоохгүй байхад дургүй.

 Наггет малын эмч рүү явж байгаагаа мэдчихсэн.

Манай муур биднийг шинэ нохойтой болсны дараа өөрийгөө байгаа гэдгийг сануулж буй нарийн заль бүхий арга.

 Аянга цахилгаантай өдөр манай нохой намайг угаалтуурын өрөөний хаалга хаахыг зөвшөөрдөггүй.

 Түүний гэдсийг илэхээ болиход Миагийн гаргаж буй царай

Чейз урт амралтын өдрүүдийн дараа “ээж аавыг ажилдаа явах болно” гэдгийг мэдсэний дараа

Тэр аль хэдийн нэг нас хүрчхээд одоо хүртэл өөрийгөө нялх гэж боддог

 Энэ зургийг манай найз охин намайг ажил дээрээ байхад явуулсан. Би түүнийг энэ зурган дээр гоё гарсан гэж бодохгүй байна.

Энэ мэт өхөөрдөм, хайр хүргэм агшныг олж дарсан амьтдынхаа зургийг сэтгэгдэл дээр үлдээгээрэй, магадгүй манай дараагийн нийтлэл дээр багтах ч юм бил үү.

#амьтан