Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (09.21-09.27)


YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ОНЛАЙН ХӨТӨЛБӨР

Хэзээ: Есдүгээр сарын 21-26-ны хооронд

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: SMS - Startup Marketing Space

Дэлгэрэнгүй:  Залуучуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлж, шинэ хандлага, арга техникийг хуваалцах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 15-34 насныханд зориулсан эвентийг зохион байгуулах аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

ARISTOCATS: GYPSY JAZZ TRIO

Хэзээ: Есдүгээр сарын 22-ны 20:30 цагт

Хаана: Fat Cat Jazz Club

Зохион байгуулагч: Fat Cat Jazz Club

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй:  Жазз хөгжим сонирхдог хүн бүхэнд зориулсан эвент зохион байгуулагдахаар болжээ.  Энэ удаа “Aristocats” хамтлаг ирж тоглох гэнэ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BEEGII'S SPECIAL SHOW VOL.2

Хэзээ: Есдүгээр сарын 24-ний 20:00 цагт

Хаана: UB Comedy Club

Зохион байгуулагч: UB Comedy Club, Shoppy.mn

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Бид бүгдийн сайн мэдэх “UB Comedy Club”-ын чадварлаг комедиан Б.Эрдэнэбилэг буюу Бээгий хоёр дахь удаагаа бие даасан тоглолтоо хийхээр болжээ.

Та ЭНД  дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой

ӨӨРИЙНХӨӨРӨӨ #СТА

Хэзээ: Есдүгээр сарын 25-ны 20:00 цагт

Хаана: LAVA         

Зохион байгуулагч: San Juniper Band, СТА, Lemon plus

Үргэлжлэх хугацаа: 3 цаг 30 минут

Дэлгэрэнгүй:  “San Juniper” амьд хөгжмийн хамтлаг Lend.mn & SuperUp апп дээр байрладаг миниапп болох СТА-тай хамтран сонирхолтой, хөгжилтэй, бэлэгтэй эвентийг зохион байгуулахаар болжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

NOMAD JAM

Хэзээ: Есдүгээр сарын 26-ны 15:00 цагт

Хаана: ETE Eternel - Restaurant

Зохион байгуулагч: Hunnu Music Festival

Үргэлжлэх хугацаа: 8 цаг

Дэлгэрэнгүй: Амьд хөгжмийн хамтлаг, DJ нарын хөгжмийн аялгуунд нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлээрэй. Энэхүү тоглолтод та бүхний дуртай уран бүтээлчид болох The Colors, Ka, San Juniper, Anu Dol нар хүрэлцэн ирнэ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BEST OF COMEDY 2K20

Хэзээ: Есдүгээр сарын 18-наас өдөр бүр 19:00 цагт

Хаана: МҮЭСТО

Зохион байгуулагч: Шинэ үе продакшн

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй:  “Инээдээр дархлаагаа дэмжицгээе” уриан дор энэ намрын анхны инээдмийн энтертайнмент шоу тоглолт зохион байгуулдах гэж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ХӨТӨЛБӨР

ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО - 2020

Цахим өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: Есдүгээр сарын 30

Зохион байгуулагч: Бодлогод залуусын хяналт ТББ

Дэлгэрэнгүй:  Сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнууд болон сэтгүүлч мэргэжлээр 5 хүртэлх жилийн ажлын туршлагатай залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжих аж. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид засаглал, иргэдийн оролцоо, хууль, эрх зүйн хүрээнд чадваржуулах болон ур чадварын сургалт, зочин лекц, багаар бүтээл туурвих зэрэг цогц үе шат бүхий үйл ажиллагаануудад хамрагдах юм. Цаашдаа засаглал, иргэний оролцооны чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуус өөрсдийгөө сориорой.

Та ЭНД  дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ДОХИОНЫ ХЭЛ СУРЦГААЯ

Хэзээ: Есдүгээр сарын 25-ны 22:00 цаг

Хаана: Баруун 4 зам

Зохион байгуулагч: Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Дэлгэрэнгүй: Та өмнө нь дохионы хэл сурах талаар бодож байсан уу? Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы хэл юм. Энэхүү сургалт нь "Дохионы хэлийг хүн бүрд түгээцгээе!" гэсэн уриатайгаар долоо хоног бүр зарлагддаг билээ. Тиймээс анхан шатны мэдлэгтэй болохыг хүсвэл энэ сургалтыг зориорой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ENGLISH SPEAKING CLUB OF EARC                                

Хэзээ: Есдүгээр сарын 21, 25-ны 16:30 цагт

Хаана: Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв

Зохион байгуулагч: EARC             

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Энэхүү клубд тогтмол оролцсоноор англи хэлний ярианы чадвараа богино хугацаанд үр дүнтэйгээр сайжруулах боломжтой. Мөн сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөдөг тул таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ / ENGLISH SPEAKING CLUB FOR ADULTS

Хэзээ: Есдүгээр сарын 26-ны 14:00 цагт

Хаана: Story Hub Mongolia

Зохион байгуулагч: Story Hub Mongolia

Үргэлжлэх хугацаа: 2 цаг                                   

Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе