Гадаадад суралцахаар явахаасаа өмнө заавал мэдэх ёстой зүйлс


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-09-23

Гадаадад суралцахын тулд олон материал цуглуулж, гадаад хэлний түвшин тогтоох шалгалт өгч, өндөр оноо авч хүссэн сургуульдаа тэнцсэн ч энэ бүхэн ердөө л эхлэл юм. Сургуулийн урилга ирсний дараа л жинхэнэ бэлтгэл ажил эхэлнэ гэсэн үг. Зарим хүмүүс юунаас эхэлж бэлдэх ёстойгоо мэдэхгүй, заавал бэлдэх ёстой зүйлээ анзааралгүй орхисон ч байж болох юм. Гэсэн хэдий ч дараах нийтлэлийг уншвал илүү эмх цэгцтэй бэлдэхэд тусалж мэдэх юм.

1. АМЬДРАХ ОРЧНОО СУДЛАХ

Орчин үед хүн бүр Google-ээс хүссэн мэдээллээ олох боломжтой учраас амьдрах хот болон сургуулийнхаа орчинг судлах хэрэгтэй. Мөн таныг амьдарч байх хугацаанд тухайн орон нутагт болдог томоохон арга хэмжээ, баяр ёслолын талаар судлаарай.

Нэмж дурдахад, тухайн улсын соёл, уламжлалын талаар заавал унших хэрэгтэй шүү. Энэ нь соёлын цочролоос бага ч атугай ангижрах боломж олгоно. Шаардлагатай бол үндэснийх нь хувцсыг ч бэлдэж болох юм.

2. БАНК БОЛОН ОЛОН УЛСЫН КАРТАА ЗӨВ СОНГОХ

Та хоёр жил эсвэл түүнээс урт хугацаанд суралцаж буй орондоо амьдрах учраас өдөр бүр худалдан авалт хийх, амралтаараа аялж зугаалах шаардлага гарна. Тиймээс өдөр тутмын хэрэгцээнд тохирсон олон улсын карт сонгох нь чухал юм. Тухайлбал, өдөр тутмын төлбөр тооцоо, олон  улсын гүйлгээнд ашиглахад хялбар Голомт банкны Оюу, Карбон, Сувд, Алтан картаас сонголтоо хийх боломжтой. Голомт банк нь таны картаар олон улсад сэжигтэй, өндөр эрсдэлтэй гүйлгээ гарсан тохиолдолд харилцагчтай нэн даруй холбогдон баталгаажуулж, цаашид гарах гүйлгээний эрсдэлээс сэргийлж ажилладаг.

Мөн та суралцах гэж буй улс орныхоо мөнгөн тэмдэгтэд тохирсон олон улсын карттай байх нь чухал. Жишээ нь, Азийн орнууд тэр дундаа БНХАУ-д суралцахаар шийдсэн бол UnionPay карт, харин Америк, Европын орнууд руу явах бол Visa, Master, American express зэрэг картуудаас сонгох хэрэгтэй. Тиймээс банктайгаа ярилцаж, сонголтоо хийхийг зөвлөж байна.

Голомт банкны олон улсын картыг сонгохын давуу тал нь:

  • Олон улс болон дотоодод хэрэглэх боломжтой.
  • Төгрөг, ам.долларын сонголттой.
  • Цалингийн данс эсвэл харилцах дансандаа холбох боломжтой

Харин карт захиалахдаа cards.mn сайтаар эсвэл өөрт ойрхон Голомт банкны салбар дээр цахим үнэмлэхээ аваад очиход л хангалттай. Та картын мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.

3. ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ

Та өөрийн гадаад паспорт, виз, зээлийн карт, даатгалын мэдээлэл, сургуулийн урилга зэрэг бичиг баримтынхаа хуулбарыг бэлдсэн байхад илүүдэхгүй.  Мөн өөрийн байрлах газрынхаа утасны дугаар, дэлгэрэнгүй хаягийг гэрийнхэндээ заавал үлдээгээрэй. Үүнээс гадна, тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны байршил, яаралтай үед холбоо барих и-мэйл, утасны дугаарыг нь судлах хэрэгтэй.

4. ХОЛБОО БАРИХ УТАС БОЛОН ИНТЕРНЕТИЙН ТУХАЙ СУДЛАХ

Таныг гадаадад байх хугацаанд гэр бүлийн гишүүд чинь өдөр бүр тантай холбоо барихыг чухалчилна. Тиймээс олон улсад дуудлага хийх эрхтэй дугаар эсвэл тухайн орон нутгаасаа дугаар худалдаж авах эрхтэй. Мөн та олон орон, мужаар аялах бол хаана ч очсон  дуудлага хийх боломжтой дугаар сонгох нь чухал юм.

Мөн Watsapp, GroupMe, Viber зэрэг аппликейшнийг ашиглаж хүмүүстэй холбоо барих боломжтой.

5. ШААРДЛАГАТАЙ БОЛ VPN СУУЛГАХ

Зарим сургуулийн  цахим сүлжээ, номын сан руу нэвтрэхийн тулд VPN буюу Хувийн виртуал сүлжээ хэрэг болдог. Тиймээс суралцах сургуулийнхаа интернет орчны тухай судлах хэрэгтэй.

6. ХЭРЭГЦЭЭТ АППЛИКЕЙШНҮҮД СУУЛГАХ

Юун түрүүнд, амьдарч буй хотынхоо газрын зургийг татаж авах хэрэгтэй. Ингэхдээ City Maps 2go аппликейшнийг сонгож болох юм. Тус гар утасны аппликейшн нь Wi-Fi-гүй үед ч ажилладаг гэдгээрээ онцлогтой. Мөн Голомт банкны Golomt Bank аппликейшнийг суулгаж, олон улсын мөнгөн шилжүүлэг болон бусад үйлчилгээг хаанаас ч, хэдийд ч авах боломжтой.

ЯВАХААСАА ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ ЗААВАЛ ШАЛГАХ ЗҮЙЛС:

1. НИСЛЭГИЙН МЭДЭЭЛЛЭЭ ШАЛГАХ

Хэдэн сарын хэдэнд, хэдэн цагаас нисэхээ мэдэж байсан ч дахин шалгах хэрэгтэй. Заримдаа бид цаг, минутаа андуурах тохиолдол байдаг шүү дээ. Мөн таныг онгоцноос буух үед тухайн орны цаг агаар ямар байх талаар заавал судалж, тохиромжтой хувцас сонгох хэрэгтэй.

2. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА ШАЛГАХ

Зарим сургууль эрүүл мэндийн даатгал заавал шаарддаг бол зарим нь ийм зүйлд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Гэсэн хэдий ч эрүүл мэндээ нэгдүгээрт тавиарай. Сургуулиас чинь янз бүрийн шинжилгээний бичиг шаардаагүй байсан ч явахаасаа өмнө шаардлагатай бүх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаарай

3. ТЭЭШЭЭ ШАЛГАХ

Хэдий тээшээ бэлдсэн байсан ч бүгдийг нь гаргаад дахиж бэлд. Зарим хувцас болон эд зүйлс танд шаардлагатай эсэхийг сайн бод. Зарим зүйлсийг тухайн амьдарч буй газраасаа худалдаж авах нь хямд тусаж мэдэх юм. Тиймээс шаардлагагүй зүйлсээр тээшээ дүүргэхээс зайлс хий.

Эх сурвалж: USA Today

 

#Гадаадад суралцах нь #Мэдэх зүйлс