Дуучин Akon Сенегалд бодит "Ваканда" улс байгуулна гэжээ


А. Мишээл | YOLO.MN
2020-09-03

Дуучин Akon Сенегал улсад байгуулах Akоn City хотыг "Black Panther" кинонд гардаг Ваканда улсын хүн амьдрах боломжтой бодит хувилбар нь байх болно гэж мэдэгджээ.

Тэрбээр мөрөөдлийн хот байгуулах санаагаа анх 2018 онд зарлаж байсан бөгөөд "Black Panther" киноны зохиомол Ваканда улстай зүйрлэсэн байна. 

Даваа гарагт дуучин Akon Дакараас 100 км-ийн зайтай орших Мбодиене хүрээлэнд Akon city хотын шавыг тавих ёслолд оролцжээ. Уг ёслолд Сенегалын аялал жуулчлалын сайд болон Засгийн газрын албан тушаалтнууд оролцсон байна. Akon city хотын ажил ирэх жилээс эхлэх гэнэ. 

Akon City хотын загвар

Дуучин Akon "Бид Akon City-г Африкийн ирээдүйн эхлэл болно гэж харж байгаа" хэмээн хэлсэн байна. Нарны эрчим хүчээр ажиллах тус хотод эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд, албан байгууллагууд, өндөр зэрэглэлийн амины орон сууцнууд, дэлгүүр, тэнгэр баганадсан өндөр барилгууд, байгальд ээлтэй аялал жуулчлалын төвүүд байгуулах аж. 

Сенегалын Ерөнхийлөгч Macky Sall дуучин Akon хот байгуулахад нь зориулан 2000 акр /809 га/ газар бэлэглэжээ. Akon хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон тухайгаа хэлсэн байна. 

"Black Panther" киноны Ваканда улс

Эх сурвалж: CNN

 

#Akon #Black Panther #Wakanda