‘’BE LIVE SHOW 2016-ХАРИУЦЛАГА’’ тоглолтын тасалбар ҮНЭГҮЙ тараагдана


Үжин | YOLO.MN
2016-08-31

Пуужин Баяраа буюу реппер Rokitbay-н энэ намар хийх хамгийн том тэсрэлтийн тухай мэдээллийг онцолж байна.

Энэ бол түүний шилдгийн шилдэг бүтээлүүд тайзнаа тоглогдох ‘’Be Live Show 2016-Хариуцлага’’ тоглолт.

Rokitbay –н хувьд 2013 оноос хойш Залуусын №1 брэнд Be-ийн нүүр царайгаар ажиллаж байгаа бөгөөд ‘’Хариуцлага’’ цомгийнх нь ерөнхий ивээн тэтгэгчээр Be брэнд ажилласан.

Тэд энэ удаад Be-ийн  залууст зориулан 2016.09.09-нд ҮСАХ буюу Паркад Rokitbay-ийн бие даасан тоглолтыг хамтран зохион байгуулах гэж байна.

Тоглолтын гэнэтийн бэлгүүдээс задлахад Reппер GEE, RokitBay 5 жилийн дараа тайзнаа дахин хамтран гарч, сонсогч залуустаа уран бүтээлээ хүргэх бол залуусын сонсох дуртай Nisvanis Aмгаа, UFO, DJ Henza, MRS.M болон NMN нар гайхалтай нэгэн үдшийг үзэгчдэдээ бэлэглэхээр тоглолтын бэлтгэлдээ хэдийнээ гарчээ.

Тоглолтын тасалбарын хувьд зөвхөн Be-ийн ЗУНЫ ОНЦГОЙ БАГЦ авсан эхний 20000 хэрэглэгчдэд ҮНЭГҮЙ ТАРААГДАНА. Тоглолт болоход хэдхэн хоног үлдсэн тул тасалбар хүлээн авах эрхтэй болсон азтай хэрэглэгч та Мобикомын үйлчилгээний салбаруудаас тасалбараа аваарай. Нэг зүйлийг сануулахад тоглолтын билетийг бэлэн мөнгөөр худалдаалахгүй байгааг анхаарна уу.

‘’Be Live Show 2016-Хариуцлага‘’ тоглолтын хамтран зохион байгуулагчаар Хаан банк, Мэдээллийн ивээн тэтгэгчээр gogo.mn ажиллаж байна.

Be брэндийн хувьд жил бүр Be Live Show зохион байгуулах бөгөөд тухайн жилдээ хамгийн тренд болж байгаа хамтлаг дуучдын уран бүтээлээс хэрэглэгч залуустаа хүргэх юм байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

    www.facebook.com/BeByMobiCom
    https://www.facebook.com/events/156035921475966/
    Мобикомын лавлах утас: 2222

#Celebrity #Rapper #RokitBay #BE