ФОТО: "Нулимсаа бүү барь"


Миау | YOLO.MN
2020-09-01

Уран бүтээлч Tum Natakorn Ulit "Хэн ч уйлахаасаа ичих ёсгүй. Нулимсаа бүү барь. Хүсвэл уйл" гэх мессэжийг түгээхээр нэгэн комик бүтээжээ. Тус комикийн гол дүрийн хүү нулимсаа барьсаар, нулимс толгойд нь хуримтлагдсаар л байлаа. Ингээд эцэст нь юу болсон бол? 

Бид бага байхаасаа л "эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм", "монгол эр хүн хүчирхэг байх ёстой" гэсэн хэвшмэл ойлголтуудыг сонссоор ирсэн. Тиймээс маш олон залуус сул дорой харагдчих байх гэсэн үүднээс өөрийн бодол, сэтгэлийн гүнд мэдрэгдэж буй мэдрэмжүүдээ нууцалдаг байх. Харин сэтгэл зүйчид бидэнд сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлөө гадагшлуулж байх нь хамгийн эрүүл гэж зөвлөдөг шүү дээ. Харин залуус энэ их мэдрэмжүүдээ нуун нулимсаа барьсаар, нөхцөл байдлаа улам дордуулсаар ямарваа нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол бий.  Тиймээс комик зураач залуу маань "уйлах, мэдрэмжээ илэрхийлэх нь хэвийн л зүйл" гэсэн мессэжийг өгөхөөр энэхүү комикоо бүтээсэн ажээ.  

Эх сурвалж: Bored Panda

#Комик #Сэтгэл хөдлөл