Наймдугаар сарын ОНЦЛОХ Монгол дуунууд


Хичээлийн шинэ жил эхэллээ! Ингээд YOLO.mn сайтын уншигч залуус та бүхэнд монгол уран бүтээлчид өнгөрсөн наймдугаар сард ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг багцлан хүргэж байна. 

GINJIN - HOT BOY

Цацагдсан огноо: 08/15
Хандалт: 424K
Тайлбар: Энэ зуныг бороотой, нартай болгож байгаа реппэр Ginjin-дээ баярлалаа.

“Хүн нэг л удаа амьдарна хоёр дахь гэж үгүй
Хүссэн зүйлээ хийж чадахгүй хоригдох гэж үү”

NENE - CHAS TAS

Цацагдсан огноо: 08/14
Хандалт: 305K
Тайлбар: "B production” -ийн шинэхэн уран бүтээлч Nene нь өсвөр насныхны мэдэрдэг зүйлсийг дуугаараа илэрхийлж байгаа мэт санагдлаа.

“Миний хатан нуруу бас хатуу үгтэйгээ хамт
Чамтай нүүрэлдээд, зууралдаад час тас хайлчихсан”

BIG GEE - 4 3 2 1 (FEAT. G.B & KA)

Цацагдсан огноо: 08/19
Хандалт: 181K
Тайлбар: Тэд өөрсдийн эрхэмлэдэг зүйлсийг дуугаараа илэрхийлэхийг зорьжээ.

“Дөрөвдүгээрт өөрийн хийх зүйлдээ эзэн байх
Гуравдугаарт өрх гэр бүлдээ сайн эцэг байх
Хоёрдугаарт хаяхаа хаяж харин олохоо ол
Нэгдүгээрт үүнийг та нар өөрсдөө бодож ол”

GANGBAY - MAMACITA

Цацагдсан огноо: 08/12
Хандалт: 608K
Тайлбар: Наймдугаар сарын хамгийн өндөр хандалттай дуу бол "Mamacita". Клипийг нь үзэж байгаад дууг нь ч анзаараагүй байсан шүү.

“Бүсгүй минь хоёулаа яриатай даа
Бушуул би завгүй байна яриад бай даа”

GANGBAY - NO MERCY

Цацагдсан огноо: 08/18
Хандалт: 212K
Тайлбар: Gangbay хамтлаг энэ зуны хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж байна даа.

“Чи амьдарч байна Gangbay тооллын нэгдүгээр он
Яг одоо эхэлж байна бидний нэгдүгээр Round”

DESANT - NOTHING'S FOREVER FT. JASON

Цацагдсан огноо: 08/12
Хандалт: 376K
Тайлбар: Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Хэлгүй жим” уран сайхны киноны дууг реппэр Desant, Jason нар хамтран дуулсан нь өнгөрсөн сарын хит болжээ.

“Хэний ч хараагүй тэр зүг
Хэнээс ч хараат бус бид гүйнэ”

BIG GEE - AZ JARGALYN DUU

Цацагдсан огноо: 08/22
Хандалт: 138K
Тайлбар: Монголын анхны рок поп Соёл-Эрдэнэ хамтлагийн “Миний аз жаргалын дуу” уран бүтээлийг хип хоп хэв маягт нийцүүлэн дуулжээ.

“Сэтгэл хангалуун гудмаар алхан урамтайгаар
Сэргэлэн ухаантайгаар үргэлж ахин урагшаагаа”

290 FT @BAATARFLY - AAA AAA AAA AAA

Цацагдсан огноо: 08/10
Хандалт: 108K
Тайлбар: Энэхүү дууг сонссон хэн ч намуухан, амар тайван байдлыг мэдрэх байх.

“Бидний мөрөөдөл холоо холын
Цэцэрлэг дундаас чамайг олъё”

#Онцлох дуунууд #Наймдугаар сар