АНУ-ын сурагч солилцооны FLEX хөтөлбөр зарлагдлаа


Миау | YOLO.MN
2020-09-01

Ахлах ангийн сурагчдад зориулагдсан АНУ-ын сурагч солилцооны FLEX хөтөлбөр зарлагдлаа. 

FLEX хөтөлбөр нь 1992 оноос хойш 28 жилийн хугацаанд дэлхийн 22 орны 28'000 гаруй ахлах ангийн сурагчдыг АНУ-ын ахлах сургуулиудад нэг жилийн хугацаанд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР сургажээ. Уг хөтөлбөр нь Америкийн Засгийн Газраас бүрэн санхүүждэг бөгөөд 2017 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монгол улсад хэрэгжиж эхэлсэн аж. Одоогийн байдлаар Монгол улсаас ахлах ангийн 50 сурагчид тус хөтөлбөрт хамрагдан эх орондоо ирээд байна. 

ТЭТГЭЛЭГТ:

- АНУ руу ирж очих онгоцны тасалбар
- Америк хост айл /Хүлээн авах гэр бүл/
- АНУ-ын ахлах сургуульд нэг хичээлийн жил сурах
- Эрүүл мэндийн даатгал
- 125 ам.долларын тэтгэлэг
- 300 ам.доллар /хичээлтэй холбоотой зардал/ зэрэг багтана. 

ТЭТГЭЛЭГТ БАГТАХГҮЙ ЗҮЙЛС: 

- Гадаад пасспортны зардал
- Илүү ачааны мөнгө
- Тэтгэлгээс гадуурх хувийн хэрэглээний зардал /Утас болон интернэт хэрэглээ/
- Шүдний эмчилгээ болон тэтгэлэгт хамрагдахаас өмнөх өвчний эмчилгээ

2021-2022 ОНЫ ШАЛГАРУУЛАЛТАД ХАМРАГДАХ ШАЛГУУР:

- Монгол улсын иргэн, гадаад пасспорт авах эрхтэй байх 
- 2004.01.01-нээс 2006.07.15-ны хооронд төрсөн байх /Тусгай хэрэгцээт сурагчид 2003.01.01-2006.07.15-ны хооронд төрсөн байх/
- Хөтөлбөрт оролцох үедээ 9, 10, 11-р ангийн сурагч байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Сурлагын үнэлгээ нь сайн ба түүнээс дээш байх
- Америкт зорчих визний шалгуур хангасан байх
- АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй байх 

ШАЛГАРУУЛАЛТАД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ? 

Шалгалт есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд цахимаар явагдах бөгөөд аль ч байршлаас интернэт ашиглан өгөх боломжтой.

Цахим шалгаруулалтад оролцох бол ЭНД дарна уу. 

ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ? 

FLEX хөтөлбөрийн шалгаруулалт нийт 3 үе шаттай байна. Үүнд: 

- 1-р шат / Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд/

Шалгаруулалтын нэгдүгээр шатанд цахим өргөдөл болон 3 эссэ асуулт ирнэ.

- 2-р шат / Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд/

Шалгаруулалтын хоёрдугаар шатанд англи хэлний 15 минутын тест ирнэ. 

- 3-р шат /Арваннэгдүгээр сард явагдана/

2-р шатанд тэнцсэн сурагчид руу арваннэгдүгээр сард Америкийн зөвлөлийн Монгол дахь оффисоос холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. 

Хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: FLEX Mongolia

#Flex #Тэтгэлэг