Кпопын эргэн тойронд: BLACKPINK, Cardi B нар хамтарсан уу?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-08-31

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

BLACKPINK ХАМТЛАГ CARDI B-ТЭЙ ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙСЭН ҮҮ?

BLACKPINK хамтлагийн шүтэн бишрэгчид тус хамтлагийг реппэр Cardi B-тэй хамтран уран бүтээл гаргана хэмээн таамаглаад байна. YG энтертайнментийн зүгээс BLACKPINK хамтлагийн шинэ цомгийн урьдчилсан захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг гаргасан билээ. Харин BLACKPINK хамтлагийн шүтэн бишрэгчид тус цомгийн зураг дээр реппэр Cardi B-гийн нэр байна гэж үзээд байгаа юм.

YG Select дэлгүүрээс цомгийн өндөр нягтшил бүхий зургийг байршуулсан бөгөөд шүтэн бишрэгчид тус цомгийн зүүн доод хэсгээс реппэр Cardi B-гийн нэрийг олж харсан байна. Гэсэн хэдий ч YG энтертайнментаас тус цомогт багтсан дуунуудын жагсаалтыг хараахан танилцуулаагүй байгаа юм.

FROMIS_9 ХАМТЛАГ ШИНЭ ДУУ ГАРГАНА

fromis_9 хамтлаг ирэх сард шинэ дуу гаргахаар болжээ.

Allkpop сайтын мэдээлснээр тус хамтлаг есдүгээр сарын 14-нд шинэ цомог гаргах бөгөөд саяхан зураг авалтаа дуусгасан гэнэ.

YOOA БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

Наймдугаар сарын 25-ны өдөр өмнөд Солонгосын хэвлэлүүдээр "Oh My Girl хамтлагийн гишүүн YooA бие даасан уран бүтээл хийнэ" гэсэн мэдээлэл гаржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар YooA есдүгээр сарын эхээр цомгоо гаргахаар төлөвлөж байгаа аж. Ийнхүү WM энтертайнментаас дээрх мэдээллийг баталгаажуулж:

- “YooA есдүгээр сарын 7-нд бие даасан уран бүтээл гаргах нь үнэн. Тодорхой шийдвэрийг удахгүй мэдээлэх болно” гэжээ.

YURI ТҮҮХЭН КИНОНД ТОГЛОЖ МАГАДГҮЙ

SNSD хамтлагийн гишүүн Kwon Yuri түүхэн киноны гол дүрд тоглохоор ярилцаж байгаа гэнэ.

БНСУ-ын эртний ёс заншил, уламжлалыг харуулсан "Stealing Fate" хэмээх түүхэн киноны эмэгтэй гол дүрд Kwon Yuri-г тоглуулахаар ярилцаж байгаа боловч эцсийн шийдвэр гаргаагүй байгаа аж. Хэрвээ Yuri тус кинонд тогловол хааны гүнжийн дүрийг бүтээх юм байна. Харин эрэгтэй гол дүрд жүжигчин Jung Il Woo тоглохоор болжээ. 

ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАШИНТАЙ АЛДАРТНУУДЫГ НЭРЛЭЖЭЭ

"TMI News" нэвтрүүлгээс өмнөд Солонгосын хамгийн үнэтэй машин унадаг алдартнуудыг нэрлэсэн байна.

Тус жагсаалтыг BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon тэргүүлсэн ба тэрээр 570 сая вонын үнэтэй Lamborghini, 740 сая вонын үнэтэй Rolls-Royce, 390 сая вонын үнэтэй Bentley унадаг аж. Харин удаах байранд реппэр Yumdda орсон бол гуравдугаар байранд EXO хамтлагийн гишүүн Chanyeol, дөрөвдүгээр байранд Shinhwa хамтлагийн гишүүн Dongwan, тавдугаар байранд Jay Park оржээ. 

ДУУЧИН YOSEOB ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ДУУСГАЛАА

Наймдугаар сарын 30-ны өдөр Highlight хамтлагийн гишүүн Yang Yoseob Инстаграм хаягаараа дамжуулан цэргийн албаа хаасан гэдгээ зарлажээ.

Тэрээр 2019 оны нэгдүгээр сарын 24-нд Сөүлийн Гандон Цагдаагийн газарт цагдаагийн албан хаагчаар ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү 1 жил долоон сарын дараа цэргийн албаа дүйцүүлэн хааж дуусгажээ.

SONG YOO BIN АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЖЭЭ

B.O.Y хамтлагийн гишүүн Song Yoo Bin хүүхдүүдэд амны хаалт хандивласан байна. Тэрээр өөрийнх нь "Through Love" дууны 10 хандалт тутамд нэг амны хаалт хандивлах төсөл хэрэгжүүлжээ. Ийнхүү Kyowon компанитай хамтран Youtube дээрх хандалтаа тооцоолж, амны хаалт нэн шаардлагатай байгаа хүүхдүүдэд хандивласан байна. 

Түүнийг "Through Love" дууг сонсож үзээрэй.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд