Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ДАТА БАГЦ БЭЛЭГЛЭХЭЭР болжээ


YOLO.mn | YOLO.MN
2020-08-31

Техник технологи өндөр хөгжсөн өнөө цагт оюутан, сурагчдын өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон зүйлс бол яах аргагүй гар утас болон дата багц билээ. Тэгвэл Мобиком корпорацийн хамт олон хичээлийн шинэ жилийг тохиолдуулан оюутан, сурагчдаас гадна багш нартаа дата багц бэлэглэхээр болжээ.

ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Урамшууллын хүрээнд дараах хэрэглэгчид 48 цагийн турш ашиглах 9,1GB датаг бэлгэнд авах боломжтой аж. Үүнд:

  • Мобикомын Stars үйлчилгээний хэрэглэгчид /13 хүртэлх насны/
  • Мобикомын Be,., үйлчилгээний хэрэглэгчид /24 хүртэлх насны/
  • ЕБС, их, дээд сургуулийн багш нар

Апликейшн татах холбоос:

ХЭРХЭН ИДЭВХЖҮҮЛЭХ ВЭ?

Бэлгийн багцаа авахын тулд MobiCom апликейшнийг утсан дээрээ суулгаад /аль хэдийнэ суулгасан бол update хийгээд/ дугаараараа нэвтрэхэд л болно гээд бод доо. Ингээд Апликэйшний "Боломж" цэсэнд бэлгийн багц тань орсон байх нь тэр. Амархан байгаа биз?

УРАМШУУЛЛЫН ХУГАЦАА

Та бүхэн бэлгийн дата багцаа наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд идэвхжүүлэх боломжтойг анхаараарай. Харин нэгэнт идэвхжүүлсэн багцаа 4G сүлжээнд 48 цагийн дотор ашиглаарай.

Урамшууллын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Мобикомын хамт олон маань ирэх сараас эхлэн Be,., үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан ЗӨНДӨӨӨӨӨӨӨӨ ОЛОН урамшууллуудыг зарлах учраас бэлэн байгаарай!

#Дата багц #Урамшуулал #Be #Stars