Дунд сургуулиудын СОНИН ХАЧИН ДҮРМҮҮД


Сондор | YOLO.MN
2016-08-31

Дунд сургууль бүрт захиргааны зүгээс гаргасан дүрэм журам гэж байдаг. Энгийн дадал болсон нь байх ч сонсож байгаагүй этгээд хачин жигтэй нь ч бий. Гэхдээ эцсийн дүнд энэ нь сурагчдад чиглэсэн эерэг бодлого юм.

Жишээ нь манай улсын зарим сургуулийн хоолны газарт газтай ундаа, пирошкиг худалдаалахыг хориглосон нь маш сайшаалтай. Учир нь энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн хүүхэд байтугай насанд хүрсэн хүний эрүүл мэндэд хортой үр дагавартай аж.

Мөн Пенсильвани мужийн сургуулиудад UGG гутлыг хориглодог бол Их Британийн зарим сургуульд "Сайн найзууд" гэх тодотголыг хориглодог. Ингээд дэлхийн улс орны дунд сургуулиуд ямар ямар хачин жигтэй дүрэм журамтайг сонирхоно уу.

Тэврэх
АНУ-ын Портланд, Флорида мужуудад 2010 оноос эхлэн тэврэлдэхийг хоригложээ. Дараа нь 2012 оноос эхлэн Нью Жерси, Брүклин, Шинэ Зеландын сургуулиуд ч энэхүү дүрмийг шинээр нэвтрүүлжээ. Эдгээр сургуулиудад “Free hugs” буюу “Үнэгүй тэврэлт” үйл ажиллагааг хийнэ гэж санахын ч хэрэггүй юм байна. Тэврэлт нь тухайн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг, хувь хүний орон зайг хүндэтгэх ёстой гэсэн шалтгаанаас үүдэж энэхүү дүрмийг хэрэгжүүлдэг байна.


Хөтлөлцөж явах
Хэчнээн дотны сайн найзууд байсан ч гэсэн сурагчдыг гар гараа барилцан явахыг АНУ-ын Теннесси мужийн сургуулийн захиргаанаас хориглодог байна.


Улаан бал
Австрали болон Их Британи улсын зарим сургуульд сурагчдын хийсэн зүйл, шалгалтын хуудсыг засахдаа улаан биш ногоон өнгийн балыг хэрэглэдэг. Улаан өнгө нь хүний сэтгэл санааг үймрүүлдгээс гадна ногоон өнгө эко байдлыг уриалах нэг хэрэгсэл гэж үздэг учраас ийм дүрэмтэй болжээ. Энгийнээр сэтгэхэд улаан өнгийн F байснааc ногоон өнгийн F байх нь арай эерэгээр төсөөлөгдөж байгаа биз.


Унадаг дугуй
Дугуй унахыг эрүүл мэндэд сайн гэдэг ч Нью-Йорк болон зарим сүмийн сургуулийн захиргаанаас хүүхдүүдийг хичээлдээ дугуйтай ирэхийг хориглодог. Учир нь тэд дугуйтай хүүхдүүд зам тээврийн осолд өртөх магадлалтай гэж үздэг байна.


Хичээлийн цүнх
Сонин байгаа биз. Гэхдээ л АНУ-ын Мичиган мужийн нэгэн сургуульд сурагчдыг ангидаа цүнхтэй орохыг хориглодог. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа нэг хэлбэр аж. Тэд сургуулийн коридорт байх шүүгээнд цүнхээ орхиод дэвтэр номоо л анги руугаа авч ордог байна.


Мортал комбат буюу хөвгүүдийн тоглоом
Бөмбөг, дээс гээд олон төрлийн тоглоомыг сургууль дээр авчрахыг хориглодоггүй ч хөвгүүдийн тоглодог хавтгай дугуй тоглоомыг хориглодог нэлээд хэдэн сургууль бий. Ялангуяа төмөр дугуй ялтсан тоглоом хүүхдийн гар хурууг зүсэхээс гадна, тэд хичээлийн завсарлагаанаар тоглож үймүүлдэг, хичээлдээ анхаарахгүй нэг шалтгаан болдог гэнэ.


Нүүр будалт
АНУ-ын Охайо мужийн нэгэн сургуульд 13 настай хүү зовхи, уруулаа хар өнгөөр будаж хичээл дээрээ ирснээс болж тус сургуулийн захиргаанаас эрэгтэй эмэгтэй хэн ч бай бүх сурагчийг нүүр болон хумсаа будахыг эрс хоригложээ.


Өнгө өнгийн резинэн бугуйвч
Хойд Америкийн ихэнх сургууль хүүхдүүдийн хэрэглэдэг өнгө өнгийн резинэн бугуйвчийг сургууль дээр авчрахыг хориглодог.


Сайн найзууд
Их Британийн зарим сургуульд “сайн найз” гэсэн тодотголыг эрс хориглодог. Учир нь ингэснээр хүүхдүүд нэгнийгээ гадуурхах, тус тусдаа бүлэг болж тэдний дунд үл ойлголцол үүсэхээс сэргийлнэ гэж үздэг байна.


Сүү
Өдрийн цайнд сурагчдад сүү өгөхийг АНУ-ын зарим сургуульд хориглодог. Энэ нь нэг талаар цагаан хоолтнуудын нийгэмлэг болон эрүүл мэндийн байгууллагуудын ятгалга гэдэг ч үйлдвэрийн сүү нь сахарын агууламж их, илчлэг өндөр учир эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг учир ийнхүү хорьжээ.


UGG гутал
Өвөл бол хамгийн дулаахан эдийн нэг дээ. Гэтэл үүнийг сургуулийн орчинд зохимжгүй хувцаслалт гэж тооцож Пенсильвани мужийн сургуулиуд хориглодог байна. Мөн энэхүү гутал нь хонины нэхийгээр хийгдсэн учраас амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ч ятгалга үүнд бий. wink


Хагас шувтарсан эсвэл доор салтаатай өмд
Дуучин Жастин Биберийг дуурайдаг байлаа ч сургууль дээрээ өмдөө түүнийх шиг өмсөж болохгүй. Энэхүү дүрмийг барууны ихэнх сургууль мөрддөг бөгөөд үүнийг ёс бус хэмээн үздэг байна. Тэгж үзэх нь ч аргагүй юм, учир нь өгзөгнийхөө талыг гаргаад явж байна шүү дээ. surprise


Хэт бариу өмд
Дахиад л нэг өмдний төрлийг хорьдог байх нь. Энэ нь бидний нэрлэж заншсанаар скини буюу бариу өмдийг барууны зарим сургуульд хорьдог.


Ялалт
Сургуулийн тэмцээн уралдааны үр дүн ялалт, ялагдлаар хэмжигддэг. Гэтэл зарим сургуулийн тэмцээнд ялагч, ялагдагч гэж байдаггүй. Учир нь хэн шилдэг, хэн сул дорой вэ гэдгийг тодруулах нь сурагчдын бие бялдрын болон сэтгэл зүйн байдлыг дордуулдаг гэж үздэг байна.


Бөмбөг
Сонин юм даа. Сурагчдын амьдрал, тэр дундаа биеийн тамирын хичээлийг бөмбөггүйгээр төсөөлөшгүй. Гэтэл Торонтогийн сургууль сурагчдыг бөмбөгөөр тоглохыг хоригложээ. Хүүхдүүд толгойндоо бөмбөгөөр цохиулж гэмтэж бэртэх тохиолдол их байдаг учир эцэг эхийн хүсэлтийн дагуу ийм дүрэмтэй болжээ.


Зул сар
Зул сарын баярыг гацуур мод, багт наадамгүйгээр төсөөлөшгүй. Гэтэл эдгээрийг хорьдог сургуулиуд ч байна. Санта Клаусыг бол бүр ч саналтгүй. Энэ нь сурагчдын анхаарлыг сарниулж сурлагад нөлөөлдөг гэж сургуулийн захиргаанаас үздэг бөгөөд тэд гэр гэртээ баяраа тэмдэглэхээс хойш сургууль дээр баярын үйл ажиллагааг зохиох шаардлагагүй гэж үздэг байна.

#world #teenagers #school