Каллиграф сонирхдог хүмүүсийн дагавал зохих Инстаграм хаягууд


Миау | YOLO.MN
2020-08-25

Интернэтийн эрин үе гэгдэг өнөө цагт ч гараар бичсэн захидал, гараар хийсэн бэлэг дурсгалын зүйлс үнэ цэнээ алдаагүй байгаа билээ. Мөн олон нийтийн сүлжээний тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй залуус салбар нэгт нөхдөдөө өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцах боломжтой болжээ. Ингээд Каллиграф сонихрдог залуустаа зориулан дараах Инстаграм хаягуудыг санал болгож байна.

Та уран бичлэг хийх ямар ч авьяасгүй эсвэл каллиграфаар хичээллэдэггүй нэгэн байсан ч эдгээр хаягуудыг дагаж, бичлэгүүдийг нь үзэж кайф авах боломжтой шүү. /Тухайн хаягийн нэрэн дээр дарахад албан ёсны Инстаграм хаяг руу нь үсрэх болно./

1. @calligraphymasters

Энэхүү хаягийг дагаснаар дэлхийн өнцөг булан бүрд өөрийн уран бүтээлээ туурвиж буй каллиграфчдийн бүтээлүүдтэй танилцах боломжтой. Бичлэг бүрийн тайлбар хэсэгт тухайн уран бүтээлчийн Инстаграм хаягийг оруулсан байх тул энэхүү хаягийг дагаснаар нэг сумаар маш олон туулай буудах боломжтой гэсэн үг юм. 

2. @seblester

Та үнэхээр каллиграф сонирхдог нэгэн бол дэлхийн хамгийн алдартай каллиграфчдийн нэг Seb Lester-ийн бүтээлүүдийг хаа нэгтээгээс харсан л байх. Нэн ялангуяа түүний алдартай брэндүүдийн логог цаасан дээр яг байгаагаар нь буулгасан бичлэгүүд интернэтэд их алдартай байдаг. 

3. @stefankunz

Stefan-ий бусад каллиграфчдаас ялгарах онцлог бол бүтээлээ энгийн нэгэн цаасан дээр биш томоо гэгч нь ханан дээр урладаг явдал юм. Та каллиграф сонирхдог бол салбартаа хамгийн олон дагагчтай мэргэжилтнүүдийн нэг болох түүнийг заавал дагаарай гэж зөвлөе. 

4. @jeanniedicksondesigns

Сүүлийн үед каллиграф чиглэлээрээ ажиллахаа больсон хэдий ч үзэг, харандаа, бийр зэрэг хэрэгслүүдтэй хэрхэн ажиллаж буй туршлага судлах аль эсвэл өнгө будгийн хослолыг харан таашаал авахыг хүсэж байгаа бол энэхүү хаягийг заавал дагаарай. 

5. @gracecallidesigns

Гэгээлэг өнгө болон эгдүү хүргэм фонтуудын хослолыг энэхүү хаягаас харж болно. Инстаграм хаягаа идэвхтэй хөтлөхөөс гадна уран бүтээлүүдээ үргэлж бичлэгэн хэлбэрээр нийтлэдэг учир суралцахад ч, харахад ч тааламжтай. 

#Calligraphy #Урлаг #Сонирхол #Зөвлөгөө