Шинэ Batman-ий дүрийг Роберт Паттинсон бүтээжээ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-08-24

WarnerBros Pictures компани шинэ "The Batman" киноны анхны трейлерээ өчигдөр нийтэд цацлаа. "Харанхуйн хүлэг баатар"-ын өөр нэг адал явдлыг өгүүлэх уг бүтээлийн гол дүрд Роберт Паттинсон тогложээ.

Монгол жүжигчдийн тоглосон "Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны туслах дүрийг бүтээсэн Роберт дахин нэг шинэ дүр төрхтэйгөөр үзэгчдэд хүрэх юм.

Шинэ "The Batman"-ийг Мэтт Ривз найруулсан бол "Муур эмэгтэй"-н дүрийг Зои Кравиц, Готам хотын цагдаа Гордоны дүрийг Жеффри Райт, Batman-ий туслах Альфредын дүрийг Энди Серкиз нар бүтээжээ.

#Batman #Robert Pattinson