Интернэт хэрэглэгчдийн хайрыг булаасан ХӨВСГӨР НОХОЙ


Миау | YOLO.MN
2020-08-21

Та өөрийн Newsfeed аль эсвэл хэн нэгний профайл зургаас энэ хөөрхөн амьтныг харсан байх. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ интернэт орчин дахь залуусын хайрыг булааж, эгдүүг хүргэсэн Кокоро нохойг танилцуулж байна.

1. Анх Хисока хэмээх нэгэн бүсгүй хүн шиг царайтай, хүн шиг суудаг өхөөрдөм бяцхан нохойнхоо зургийг Твиттерт нийтэлсэн нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. 

2. Хүн шиг царайтай гэсний учир нь хүмүүс түүнийг зураач Bob Ross-той адилхан хэмээн хошигнох болсонтой холбоотой аж. 

3. Кокоро бол пудель /Toy Poodle/ үүлдрийн нохой юм. Энэ үүлдрийн ноход жижиг бие, хөвсгөр үс, эгдүүтэй төрхөөрөө алдартай. Өндрийн хувьд дунджаар 24-28 сантиметр байх бол жин нь 1,8-2,7 килограмын хооронд хэлбэлзэнэ. 

Уг үүлдрийн нохой их ухаантай, хөдөлгөөнтэй шигээ арчилгаа ч их шаарддаг. 

4. Кокоро нохойн өөрийн гэсэн Инстаграм хуудастай бөгөөд та бүхэн түүний зургуудыг байнга үзэж, аз жаргал мэдрэхийг хүсвэл @kokoro_official Инстаграм хаягийг дагаарай.

Ингээд энэ эгдүүтэй амьтны зарим зургуудаас хүргэж байна. 

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Нохой #Кокоро #Toy Poodle