Филиппин улсын их сургуульд “К-ДРАМА СУДЛАЛ”-ын хичээл нэмэгджээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-08-20

Энэ жилийн эхээр Bong Joon Ho найруулагчийн "Parasite" (2019) уран сайхны кино Оскарын наадмаас дөрвөн том шагналыг хүртсэнээр өмнөд Солонгос улсын кино урлаг дэлхийд эрчимтэйгээр танигдаж эхэлсэн билээ. Цуврал киноны хувьд ч мөн адил “Crash Landing On You”, “Itaewon Class”, “It”s Okay To Not Be Okay” зэрэг олон ангит кинонууд сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаад байгаа юм. 

Ийнхүү К-Драма дэлхий дахинд алдаршиж байгаа тул Филиппин Улсын Их Сургууль сургалтын хөтөлбөртөө БНСУ-ын олон ангит кинонуудад дүн шинжилгээ хийх сонгон судлалын хичээл нэмжээ. Тухайлбал, “Crash Landing On You”, “Chicago Typewriter”, “Misaeng: Incomplete Life” гэх гурван киног үзсэн бол уг хичээлийг сонгож болох аж.

“К-Драма судлал” хичээлд дээд тал нь 25 оюутан хамрагдах боломжтой ч одоогоор 200 гаруй оюутан сонгон судлах хүсэлтээ өгчээ. Харин "COVID-19" цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас тус сургууль Google Meet, Zoom зэрэг аппликейшн ашиглаж, хичээлээ онлайнаар зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: Hype Bae

#К-Драма #Их сургууль #Сонин хачин