Үзэгчдийн дунд асар өндөр хүлээлт үүсгээд буй "The Devil All the Time"


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-22

"COVID-19" цар тахалтай холбоотойгоор дэлгэцийн олон олон уран бүтээлийн ажлууд зогсонги байдалд орж хойшлогдсон ч саяхнаас үзэгчдийн хүртээл болж эхлээд байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр "Netflix" кино компани кино сонирхогчдод нэгэн гайхалтай бэлгийг барьсан нь "The Devil All the Time" киноны трэйлэр байлаа. 

Ирэх есдүгээр сарын 16-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй энэхүү киноны трэйлэр цацагдсан даруйдаа алдартай жүжигчдийн багаараа олны анхаарлыг татаад амжсан юм. Зохиолч Donald Ray Pollock-ийн 2011 онд хэвлэгдэн гарсан ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уг кино дэлхийн хоёрдугаар дайны дараах АНУ-ын Охайо болон Виржиниа мужид өрнөх үйл явдлыг харуулах юм. Гол дүрүүдийг жүжигчин Tom Holland, Robert Pattinson нар бүтээж байгаа бол Bill Skarsgard болон Sebastian Stan зэрэг нэр бүхий жүжигчид ч мөн кино багт багтжээ. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд жүжигчин Jake Gyllenhaal уг киноны продюсерээр нь ажиллаж байгаа гэнэ. 

Жүжигчин Tom Holland 2016 оноос хойш "Marvel" кино ертөнцийн нэгэн хэсэг болох Хүн Аалзын дүрийг бүтээсээр ирсэн. Өдгөө 24 настай залуу жүжигчин маань энэхүү кинонд гол дүрийн Arvin Russell залуугийн дүрийг бүтээсэн юм. 

“Twilight” цувралын сэтгэл булаам цус сорогч Edward Cullen-ий дүрээр олноо танигдсан жүжигчин Robert Pattinson уг кинонд пастер Preston Teagarden-ийн дүрд тоглохоор болсон байна. Тэрээр Edward-аас гадна “Good Time”, “The Lighthouse” зэрэг кинонд тоглосон дүрүүдээрээ шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан байдаг. Мөн 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй "The Batman" кинонд Batman-ий дүрийг бүтээх гэж байгааг та бүхэн мэдэж буй биз. 

Харин жүжигчин Bill Skarsgard найруулагч Stephen King-ийн алдарт "IT" киноны Pennywise-ийн дүрээр багагүй олон хүний зүрхэнд ч, зүүдэнд ч ороод амжсан нэгэн. Тэгвэл ирэх сард нээлтээ хийх гэж буй энэхүү кинонд тэрээр Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдсанаасаа хойш сэтгэлзүйн асуудалтай болсон Willard Russell гэх залуугийн дүрийг бүтээж байгаа юм. 

Киноны гол үйл явдал өрнөж буй тосгоны цагдаа Lee Bodecker-ийн дүрийг жүжигчин Sebastian Stan бүтээнэ. Түүний тухайд мөн л "Marvel" кино ертөнцийн нэг хэсэг болох Winter Soldier-ийн дүрийг 2014 оноос хойш бүтээсэн билээ. 

Ийнхүү чамгүй олон чадварлаг жүжигчдийн багийн бүрдүүлж чадсанаараа олны анхаарлыг татаад буй энэхүү киноны трэйлэрийг хүлээн авна уу. 

Киноны найруулга нь ч мөн жүжигчдийн баг шигээ урам хугалахгүй байх гэж найдаж байна. 

Эх сурвалж: Screen Rant, Insider

#Netflix #The Devil All the Time