Япон анимийн ХАМГИЙН ЭГДҮҮТЭЙ дүрүүд


Япон улсад манга /зурагт ном/ болон анимийн үйлдвэрлэл маш өндөр түвшинд хөгжсөн гэдгийг бид мэднэ. Уран бүтээлчид манга болон анимэд ямарваа нэгэн дүрийг оруулахын тулд маш удаан хугацааны турш бодож, төсөөлж, олон дахин зураг шаардлагатай болдог. Тэгвэл тэрхүү нөр их хөдөлмөрийн үр дүнд дэлхий даяар танигдаж, хайрлагдсан 10 дүрийг танилцуулж байна. 


MARIO

Mario-д хайртай, тоглоомыг нь тоглох дуртай хүмүүс сая саяар тоологддог. "Nintendo" дээрх "Super Mario" тоглоомыг тоглож өссөн би ч бас тэдний нэг.

Япон улсын видео тоглоомын дизайнер, найруулагч Shigeru Miyamoto-гийн бүтээсэн сахалтай сантехникч Mario нь угтаа итали дүр ажээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Италийн хөл бөмбөгчин Mario Balotelli цахим хуудаснаа: 

- "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг зогсооцгооё. Япон уран бүтээлчийн бүтээсэн итали сантехникч Mario хэдийгээр Мексик хүн шиг харагддаг ч англи хэлээр ярьж, өнгөт арьстан шиг үсэрч, Еврэйчүүд шиг зоос цуглуулдаг. Яг түүн шиг бай" хэмээн бичсэн байдаг. 

AFRO KEN

Африк хэв маягийн, солонгон өнгийн үсний засалттай энэ хөөрхөн нохойг хараач ээ! Шударга, гэнэн, үргэлж аз жаргалтай байдаг Afro Ken хэдийгээр ярьж чаддаггүй ч царайны хувирлаараа бүхий л мэдрэмжээ илэрхийлж чаддаг. Өөрөө ийм эгдүүтэй байж өөр шигээ хөвсгөр зүйлсэд дуртай гэж яана. 

TOTORO

Тоторог мэдэхгүй хүүхэд Монголд цөөн биз. Үлэмж биетэй ч үнэхээр эгдүүтэй, үслэг, чимээгүй Тоторо нь алдарт Hayao Miyazaki найруулагчийн 1988 онд бүтээсэн "Миний хөрш Тоторо" киноны дүр билээ. 

Энэхүү уран бүтээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл унших бол ЭНД дарна уу. 

KUREYON SHIN CHAN\ CRAYON SHIN CHAN

Дэлхийд Shin Chan нэрээрээ танигдсан бяцхан хүүгийн дүр Япон улсдаа ч алдартай. Мангаг нь уншингаа анимэг нь үзвэл уйдах гэдэг үгийг мартах болно оо. Тиймээс үзэж амжаагүй байгаа бол заавал үзэхийг санал болгож байна. 

HELLO KITTY

Японы алдарт иллюстратор Yuko Shimizu анх 1974 онд Hello Kitty-г зохион бүтээж байжээ. Япон улсдаа Kiti Howaito нэрээр танигдсан энэхүү дүрийг хүүхдүүд муур гэж боддог ч уг дүрийн зохиогчийн эрхийг эзэмшдэг "Sanrio" компани "Hello Kitty бол муур биш. Сэргэлэн, аз жаргалтай бяцхан охины дүр" гэж тайлбарладаг. 

Мөн "EVA air" агаарын тээврийн компани "Hello Kitty Jet air" гэх үйлчилгээ үзүүлдэг тухай сонсож байсан уу? Тайвань улсын Тайпэй хотоос Токио, Хонг Конг, Сөүл, Шанхай, Гуам, Парис зэрэг хотууд руу нисэж болох ажээ. Хэдийгээр энэхүү онгоц одоогийн байдлаар цар тахалтай холбоотойгоор үйлчилгээ үзүүлэхгүй байгаа ч тун удахгүй ажиллаж эхэлнэ гэж найдаж байна.

JIJI

Уншигч та нарын зарим нь энэ юун хар муур юм бол хэмээн бодож байж магадгүй. Jiji нь мөн л найруулагч Hayao Miyazaki-гийн "Кикигийн хүргэлтийн үйлчилгээ" киноны гол дүрийн Kiki охины хамтрагч хар муур юм.

ANPANMAN

Та бүхэн Anpanman-ий талаар тийм ч их зүйл мэдэхгүй байж болох ч энэ нь Япон улсдаа хамгийн хөөрхөн дүрүүдийн нэгд тооцогддог.

Улаан шошны нухаштай шарвингаар хийсэн толгойтой, улаан дүрэмт хувцастай Anpanman цуврал ойролцоогоор 1000 гаруй ангитай. 

DORAEMON

Doraemon, Doraemon Doraemon… 1970-1996 он хүртэл үргэлжилсэн энэхүү манга зохиолын дүр одоо ч алдартай хэвээр байгаа билээ. 

 

RILAKKUMA

Rilakkuma гэдэг нь “амгалан баавгай” гэсэн утгатай үг. Тэрээр Korilakkuma (цагаан баавгай) болон Kiiroitori (дэгдээхий) хэмээх хоёр найзтай бөгөөд огтхон ч уурладаггүй, залхуу баавгай билээ. Rilakkuma нь Японы ихэнх тоглоомын дэлгүүрүүдэд худалдаалагддаг бөгөөд ихэнхдээ нүсэр том хэмжээтэй байдаг. Түүний хийж байгаа ямар ч үйлдэл таныг тайвшруулж, стрессыг тань үгүй хийх болно оо. 

PIKACHU

Та "Pokemon" анимэ эсвэл мангаг уншсан бол Pikachu гэж хэн болохыг мэдэж байгаа байх. 

Эх сурвалж: Kyuhoshi

#Япон соёл #Анимэ #Манга #Дүр