Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (08.10-08.16)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ФИЛОСОФИ БА ШИНЖЛЭХ УХААН (ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, КИНО ҮЗВЭР)

Хэзээ: Наймдугаар сарын 15-ны 18:30 цагт
Хаана: Ногоон Тагт
Зохион байгуулагч: Quantum Mongolia Podcast, Бүдэг цэнхэр цэг
Үргэлжлэх хугацаа: 4+ цаг
Дэлгэрэнгүй: "Философи сонирхогчид" Фэйсбүүк бүлгэм, “Quantum Mongolia” подкаст хамтран шинжлэх ухаан, философийг олон нийтэд сурталчлах цуврал үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Эхний үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр кино үзвэр, панел болон чөлөөт хэлэлцүүлгэд хамрагдах боломжтой. Хэлэлцүүлгийн сэдэв:

  • Философи гэж юу вэ?
  • Шинжлэх ухаан, философи хоёрын ялгаа юу вэ?
  • Философийн ямар асуудлуудад шинжлэх ухаан хариулж чадах вэ?
  • Физик ямар дэвшлүүдийг метафизикт нэвтрүүлсэн бэ?

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО УРАЛДААН

Бүтээл хүлээн авахсүүлийн хугацаа: Наймдугаар сарын 20
Зохион байгуулагч: The LGBT Centre (Mongolia)
Уралдааны зорилго:

  • Монгол дахь ЛГБТИК хүмүүсийн тухай болон бэлгийн чиг, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаарх зөв ойлголт, мэдээллийг кино урлагаар дамжуулан нийгэмд түгээх
  • Кино уран бүтээлчдийг хүний эрхийн төлөө дуу хоолойгоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэх боломжийг дэмжих
  • Монголын ЛГБТИК сэдэвт богино хэмжээний кино бүтээлийн сан үүсгэх

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

МАНГА, КОМИК БҮТЭЭХ УРАЛДААН-2020

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: Наймдугаар сарын 20
Зохион байгуулагч: The LGBT Centre (Mongolia)
Дэлгэрэнгүй: Тэгш эрх, бахархлын өдрүүдийн хүрээнд "Манга, бүтээх уралдаан"-ыг гурав дахь удаагаа ЛГБТ Төвөөс зарлажээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

SEVENTH SEPTEMBER - ДУУЛААД БАЙМААР ДУУН ЦЭНГҮҮН

Хэзээ: Наймдугаар сарын 13-ны 18:00 цагт
Хаана: The Spark Ulaanbaatar
Зохион байгуулагч: “Seventh September” хамтлаг
Үргэлжлэх хугацаа: 6 цаг
Дэлгэрэнгүй: “Seventh September” хамтлаг залуусын амьд хөгжмийн мэдлэг боловсролыг тэлэх, сонсголонтой, чанартай хөгжмийг түгээх зорилгоор энэхүү эвентийг зохион байгуулах гэж байна. Оролцох хамтлагууд:

  • Deaf Cats
  • The Tourists
  • The Cloud
  • Y.O
  • Magnolian

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

SILENCE WAVE - ХӨГЖМИЙН ПЭЙЖҮҮД БҮГД

Хэзээ: Наймдугаар сарын 16-ны 18:00 цагт
Хаана: Mazzy Lounge Ulaanbaatar
Зохион байгуулагч: Melody Marmalade, Хөг Жим / Khug Jim, Music Meme Only, DJ Musical notes -Хөгжмийн ноот, Дуугжим / Duugjim Соёл Урлаг
Үргэлжлэх хугацаа: 4 цаг
Дэлгэрэнгүй: Хөгжмийн бүх Фейсбүүк хуудсуудын хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь залууст нэгэн оройг сэтгэлээсээ хөгжимдөж өнгөрөөх боломжийг олгох юм. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

1 YEAR EVENT

Хэзээ: Наймдугаар сарын 16-ны 15:00 цагт
Хаана: ETE Eternel - Restaurant
Зохион байгуулагч: HYPE Barber, ETE Eternel - Restaurant
Үргэлжлэх хугацаа: 7 цаг
Дэлгэрэнгүй: “HYPE Barber” нэг жилийнхээ ойг тэмдэглэхээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ / ENGLISH SPEAKING CLUB FOR ADULTS

Хэзээ: Наймдугаар сарын 15-ны 14:00 цагт
Хаана: Story Hub Mongolia
Зохион байгуулагч: Story Hub Mongolia
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АЯЛАЛ

СОЛИРЫН БОРООГ ГОВЬД ҮЗЭЖ, ОДДЫН ДОР КИНОТОЙ ҮДЭШ

Хэзээ: Наймдугаар сарын 15, 16-ны өдөр
Хаашаа явах: Дундговь аймгийн “ЦАГААН СУВАРГА"
Зохион байгуулагч: Lovers
Үргэлжлэх хугацаа: 2 өдөр
Дэлгэрэнгүй: Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоцтой "Цагаан Суварга" гэх газраас солирын бороо үзэх аялал зохион байгуулагдах гэж байна. Энэхүү аялалд явснаар:

  • Солирын борооны оргил үеийг ажиглах
  • Кино үзэх /Дэлхийн шилдэг кино/
  • Хөгжимт "Apollo47" хөлөгт суух
  • Говь газрын хавцлаар өглөөний алхалт хийх
  • Монгол орны үзэсгэлэнт газраар аялах боломжтой

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УУЛАНД АЛХАЦГААЯ

Хэзээ: Наймдугаар сарын 16-ны 07:00 цагт
Хаана: Богд ууланд
Зохион байгуулагч: Эрүүл мэнд, ирээдүйн баталгаа
Үргэлжлэх хугацаа: 4цаг
Дэлгэрэнгүй: Эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэн 7:00-11:00 цагийн хооронд уулын аялал хийгээд буцах боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе