Долдугаар сарын ОНЦЛОХ Монгол дуунууд


Наадмын дараа намар гэдэг шиг нэг л мэдэхэд долдугаар сар дуусжээ. Ингээд YOLO.mn сайтын уншигч залуус та бүхэнд өнгөрсөн долдугаар сард Монголын уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна.

1. VANDEBO - ЧИНИЙ НҮДЭЭР FT. ANIR

Цацагдсан огноо: 07/10
Хандалт: 983K
Тайлбар: Vandebo хамтлагийн “Баярлалаа” цомгийн дуу өнгөрсөн сарын хит болжээ. 

“Чиний нүдээр шөнийн сарыг солихсон
Чиний нүдээр урсгал усанд тольдохсон”

2. BABU FT VANDEBO - ДРУЖБА

Цацагдсан огноо: 07/21
Хандалт: 296K
Тайлбар: Зуслангийн зугаатай өдрүүдийг санаж байна уу?

“Хөөе хөөе, урьдын адил мэдрэмжгүй байхаа би больсон
Хөөе хөөе, урмын үгээр өдөр болгон намайг угтаач”

3. MRS M- SUGAR DADDY

Цацагдсан огноо: 07/10
Хандалт: 230K
Тайлбар: Реппэр Mrs M ганцаарчилсан уран бүтээл гаргалгүй олон сар болсны эцэст шүтэн бишрэгчдээ баярлуулаад амжсан юм.

“You can be the boss daddy
You can be the boss”

4. DESANT - IN THIS GAME

Цацагдсан огноо: 07/17
Хандалт: 547K
Тайлбар: Реппэр Desant ч мөн олны дунд хүлээлт үүсгээд байсан уран бүтээлээ долдугаар сарын дундуур цацлаа. 

“Тоглоомонд огт өнжөөгүй тоглогч гэж хэн бэ?
Энэ тойрогт хуурамч нэр алдар би зүүгээгүй ээ”

5. PACRAP FT BETHANY - DON’T LET’EM CALL U BITCH

Цацагдсан огноо: 07/25
Хандалт: 91K
Тайлбар: Клипний зураг авалт нь их сонирхолтой. Хүн бүр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байгаа мэт...

“Эмэгтэй хүн эрхэмсэг, хайгаад олдохгүй чихэр шиг байх ёстой гэдгийг ойлго
Амьдрал яг хөгжмийн эгшиг шиг”

6. IDERMAA – НҮД

Цацагдсан огноо: 07/17
Хандалт: 250K
Тайлбар: "B production” -ийн залуу уран бүтээлч Идэрмаа анхны бие даасан уран бүтээлээ өнгөрсөн сард цацсан юм. 

“Сая сая оддын чөлөөнд
Мянга мянган цэцгэн дундуур”

7. AM-C & SIENTE - БАЙ БАЙ

Цацагдсан огноо: 07/12
Хандалт: 162K
Тайлбар: Анимейшн бичлэгийг дуучин Siente өөрөө хийсэн гэсэн шүү. Дуугаа ч дуулна, видеогоо ч хийнэ.

“Бороо орохоор над руу чи залгаасай
Миний нүдээр өөрийгөө чи хараасай”

8. BIG GEE – ХӨДӨӨ

Цацагдсан огноо: 07/08
Хандалт: 167K
Тайлбар: Реппэр Big Gee “Зогсохгүй” цомгийн “Хөдөө” дуугаа дүрсжүүлэн гаргажээ. Хөдөө явах гэж байгаа бол энэ дууг санал болгож байна.

“Уулсын дээгүүр бас үүлсийн доогуур
Усандаа умбаж аваад цаг нь ирэх хойгуур”

#Зун #Дууны жагсаалт