Монголын томоохон их сургуулиудын ТӨЛБӨРИЙН нэгдсэн МЭДЭЭЛЭЛ


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-07-30

Боловсрол шинжлэх ухааны яамнаас "2020-2021 оны хичээлийн жилд бүх сургуулиуд сургалтын төлбөрөө тогтоосон. Сургалтын төлбөр нэмэгдэхгүй" хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс оюутан болох гэж буй залуустаа зориулан их сургуулиудын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Ерөнхий суурийн хичээлүүд нэг кредит нь 98’600 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цаг/ үзэх боломжтой учир улирлын төлбөр 2’070’600 /хамгийн дээд тал нь/ төгрөг болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элссэн салбар сургуулиасаа хамааран өөр байна. Үүнд:

  • Инженер технологийн сургуулиуд: Нэг кредит нь 90’800 төгрөг,
  • Нийгмийн ухааны сургуулиуд: Нэг кредит нь 88,800 төгрөг,
  • Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиуд: Нэг кредит нь 79’300 төгрөг,

Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цагүзэх боломжтой учир улирлын төлбөр дунджаар 1’812’300 төгрөг байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Зургийг АШУҮИС-ЭЛСЭЛТ Фейсбүүк хуудсаас

АШУҮИС-д хичээл сонголт хийдэггүй учир сургуулиас гаргасан хуваарийн дагуу хичээлээ үзэж, төлбөрөө төлнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Бакалаврын түвшний нэг кредитийн төлбөр 78’000 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цагүзэх боломжтой учир улирлын төлбөр 1’638’000 /хамгийн дээд тал нь/ төгрөг юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Бакалаврын сургалтын нэг кредитийн төлбөр 153’000 төгрөг. Нэг улиралд хэдэн ч кредит /багц цаг/ үзэх боломжтой ч 20 кредитээс дээш бол 168’300 төгрөгөөр тооцогддог аж. Улирлын төлбөр дунджаар 3’060’000 болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Нэг кредитийн төлбөр 63’700 төгрөг. Жилд 31-ээс дээш кредит /багц цаг/ үзэж байж хоёрдугаар түвшний оюутанд тооцогддог бөгөөд жилийн төлбөр дунджаар 1’974’700 төгрөг юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#Их сургууль #University #Монгол #Элсэлт