Дуучин Taylor Swift шинэхэн цомгоороо ГЭНЭТИЙН БЭЛЭГ барилаа


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-28

Дуучин Taylor Swift өөрийн шаргуу, хөдөлмөрч зангаа ахин нэг удаа батлан харуулж, зөвхөн карантинд байх хугацаандаа бичсэн шинэхэн цомгоороо сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьжээ!

Түүний “You Belong With Me”, “Shake It Off”, “Blank Space” зэрэг уран бүтээлүүд багагүй олон сая хүний сэтгэлд хоногшиж, олон  ч дурсамжийнх нь нэгээхэн хэсэг болсон байдаг. Тиймдээ ч залуу уран бүтээлч маань өдгөө дөнгөж 30 настай ч аль хэдийнэ арван Гремми шагналын эзэн болоод байгаа билээ. 

Дуучин Taylor Swift карантиний үеэр бичсэн шинэхэн цомгоо "Folklore" хэмээн нэрийдсэн бөгөөд уг цомог нь түүний урьд урьдын уран бүтээлүүдээс тэс өөр хэв маяг бүхий 16 дуунаас бүтсэн байна. Үүнээс гадна цомгийг нь худалдан авсан сонсогчдодоо зориулсан бонус дууг ч мөн гаргажээ. 

Дуу хөгжмийн салбарын уран бүтээлчид шинэ уран бүтээл, тэр дундаа бүрэн хэмжээний цомог гаргахаар төлөвлөж байгаа тохиолдолд энэ тухайгаа дор хаяж 2 долоо хоногийн өмнөөс зарлаж, цомгийн сэтгэл хөдөлгөм сурталчилгаануудыг цацаж эхэлдэг. Харин дуучин Taylor Swift уг хэвшмэл арга барилыг эвдэн цомгоо цацахаас 15 цагийн өмнө олон нийтэд мэдэгдсэн юм. Гэвч үүнээс үл хамааран “Folklore” цомог цацагдаад 24 цагийн дотор л гэхэд 1.3 сая хувь худалдаалагджээ. 

Дуучин бүсгүй маань "дэлхий дахинд тохиогоод буй энэ нөхцөл байдалд "зөв цаг" гэж байхгүй, ирээдүй гэдэг баталгаагүй зүйл учир чин сэтгэлээ зориулан бүтээсэн бүтээлээ зүгээр л бусдад хүргэх хэрэгтэй" гэж бодсоны үндсэн дээр цомгоо ийн цацсан байна. 

Цомогт багтсан дуунуудын хувьд нэрний бүх үсэг нь жижиг, налуу фонтоор бичигдсэн нь бяцхан ч гэлээ өвөрмөц деталь болсон байлаа. Хэдийгээр дуучин бүсгүй маань зун зуны хит болсон цоглог, түргэн хэмнэлтэй уран бүтээлүүдээрээ алдартай ч энэ удаад цомгийн ихэнх дуунууд нь энэ цаг үед хүн бүрийн мэдэрч буй ганцаардлыг шингээсэн байх аж. 

Харин одоо та бүхэнд "Billboard" сайтын зүгээс "Folklore" цомогт багтсан 17 дууг хэрхэн эрэмблэн жагсаасныг хүргэе!

17. "MY TEARS RICOCHET"

16. "THE LAKES"

15. "ILLICIT AFFAIRS"

14. "EPIPHANY"

13. "HOAX"

12. "BETTY"

11. "THE 1"

10. "The Last Great American Dynasty"

9. "MAD WOMAN"

8. "PEACE"

7. "EXILE"

6. "AUGUST"

5. "THIS IS ME TRYING"

4. "CARDIGAN"

3. "SEVEN"

2. "MIRRORBALL"

1. "INVISIBLE STRING"

Эх сурвалж: Billboard, Variety

#Taylor Swift #Карантин #Цомог