Наранд борлосон гарын арьсаа цайруулах аргууд


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-07-28

Зуны улиралд хүн бүрийн арьс чийгээ алдаж, хуурайшиж, борлодог нь нууц биш. Бид нүүр болон хүзүүндээ нарны тосыг тогтмол түрхдэг боловч гарандаа түрхэлгүй орхигдуулдаг. Нөгөөтээгүүр, гартаа нарны тос түрхсэн ч гар маань олон зүйлд хүрч байдаг учраас тос нь амархан арилчихдаг. Тиймээс бидний гар нүүрнээсээ ч бор болчихдог шүү дээ. Гарын арьс нь борлосон хэмээн санаа зовж буй уншигчид маань дараах зургаан аргаас сонгож, өөрт хамгийн боломжтойг нь туршиж үзээрэй. Эдгээр аргууд нь арьсыг цайруулахаас гадна гэмтсэн арьсыг тань нөхөн сэргээх болно.

Нарны хэт ягаан туяа бидний арьс руу нэвчиж, меланоцит хэмээх эсүүдийг өдөөдөг. Эдгээр эсүүд нь меланин гэх бор өнгийн пигментийг ялгаруулдаг тул арьс маань борлодог аж. 

1. ТАРАГ БОЛОН ТУРМЕРИКТЭЙ МАСК

Бэлтгэх арга: Хэрэглэх хэмжээгээрээ таргаа бэлтгээд дээрээс нь нэг амны халбага турмерик нэмж, сайтар хутгаад гар дээрээ түрхэнэ. Ингээд 20 минутын дараа угаагаарай.

Тараг нь пробиотикоор баялаг учраас арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж өгдөг бол турмерик нь арьсны өнгийг сэргээдэг аж. 

2. НИМБЭГНИЙ ШҮҮС

Бэлтгэх арга: Нимбэгний шүүсээ бүлээсгээд гараа дүрж 20 минут орчим байлгана. Эсвэл нимбэгний шүүсээ хөвөнд шингээж гартаа түрхээд 20 минутын дараа угаах хэрэгтэй.

Нимбэгний шүүсэнд агуулагдах C витамин нь таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалахаас гадна борлосон арьсыг эрчимтэй цайруулна. Харин нимбэгний шүүс хэрэглэсний дараа гарын арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос түрхээрэй.

3. ЗУУН НАСТ

Зуун настын навчнаас гарч буй шингэнийг гарынхаа борлосон хэсгээр түрхээрэй. Үүнийг юутай ч холих шаардлагагүй. Өглөө болон орой түрхээд унтвал үр дүнтэй.

Зуун наст нь антиоксидант буюу хоргүйжүүлэх шинж чанартайгаас гадна арьсны эсүүдийг хамгаалж, өнгийг сэргээдэг.

4. ӨРГӨСТ ХЭМХТЭЙ ЗУУРМАГ

Бэлтгэх арга: Нэг аяга өргөст хэмхийн шүүсэн дээр бага зэрэг нимбэгний шүүс нэмээд турмериктэй хольж хутгана. Ийнхүү өтгөрүүлж гарынхаа борлосон хэсэгт түрхээд хагас цаг орчим байлгаад усаар зайлаарай.

Энэ нь таны арьсны өнгийг сэргээж өгнө.

5. БҮЙЛСИЙН ҮРТЭЙ МАСК

Бэлтгэх арга: Бүйлсийн 5-6 ширхэг үрийг шөнийн турш усанд дэвтээнэ. Үүний дараа блендэрт хийж сүүтэй холиорой. Бэлтгэсэн маскаа гартаа түрхэж маргааш өглөө нь угаах хэрэгтэй. 

Бүйлсийн үр нь витаминаар баялаг учраас арьсыг хамгаалдаг. 

6. ЗАНДАН МОД БОЛОН ТУРМЕРИКТЭЙ МАСК

Бэлтгэх арга: Өөрийн хэрэглэх хэмжээгээр зандан модны нунтаг болон турмерикийг хольж бэлтгэнэ. Бэлтгэсэн нунтаг дээрээ 2-3 дусал сарнайн ус нэмж хутгаарай. Ийнхүү бэлтгэсэн маскаа гарынхаа борлосон хэсэгтээ түрхэж 30 минут байлгаад усаар зайлна.

Энэ нь арьсны өнгийг сэргээхээс гадна наранд түлэгдэж, гэмтсэн хэсгийг эмчлэх болно. 

Эх сурвалж: Food 

#Гарын арьс #Цайруулах #Зөвлөгөө #Гоо сайхан