Энэ долоо хоногт гарсан шинэ трейлерүүд


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-07-28

Шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцээд удахгүй нээлтээ хийх кинонуудын шинэ трейлерүүд цацагджээ. Зарим улс оронд коронавируст цар тахлын нөхцөл байдал дээрдэж кино театруудаа нээж байгаа ба манай улс ч мөн үзвэр үйлчилгээний газруудаа шат дараатайгаар нээгээд буй.

Холливуудын алдарт жүжигчин Киану Ривз, Жеймс МакЭвой болон Бейонсе, Фаррель Уилиамс зэрэг алдартнуудын тоглосон кино, дэлгэцийн уран бүтээлүүдийн трейлерүүд үзэгчдийн хүртээл болжээ.

BILL & TED FACA THE MUSIC

Удаан хүлээсний эцэст есдүгээр сарын 1-нд нээлтээ хийхээр болсон тус кинонд алдарт жүжигчин Киану Ривз тоглосон.

BLACK IS KING

Дуучин Бейонсегийн найруулан тоглосон энэхүү бүтээлд Фаррель Уиллиамс, Жей Зи, Лупита Нионго нар оролцжээ.

HIS DARK MATERIALS

Найман ангитай эхний бүлэг нь төдийлөн амжилт олоогүй ч хоёрдугаар бүлэг нь олны анхааралд өртөөд буй.

UTOPIA

2013, 2014 онуудад гарч байсан телевизийн цувралын үргэлжлэл тус кинонд Рейнн Вилсон тогложээ.

DON'T LOOK DEEPER

"Twilight" киноны найруулагч Кэтрин Хардвикийн бүтээл уг түгшүүрт төрлийн кино долоодугаар сарын 27-нд Quibi-д орно.

IMMIGRATION NATION

Netflix-ийн шинэ баримтат кинонд цагаачдын тухай гарах бөгөөд наймдугаар сарын 3-нд нээлтээ хийнэ.

TRUTH SEEKERS

Ник Фрост, Саймон Пегг нар тус киноны шинэ цувралд дахин тогложээ.

BAD IDEAS WITH ADAM DEVINE

Хөтлөгч Адам Девайн оддын хамт бүтэлгүйтэх уг дэлгэцийн уран бүтээл долоодугаар сарын 27-ноос Quibi-ээр гарч эхэлнэ. 

BIOHACKERS

Биохакеруудын дунд орох оюутнуудын тухай Герман цуврал наймдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ.

Spree

Наймдугаар сарын 14-нд нээлтээ хийх тус кинонд Жое Кири, Жон ДеЛука нар тогложээ.

SPUTNIK

Сансрын нисгэгчдэд тохиолдох хачирхалтай зүйлсийн талаар өгүүлэх шинэ кино наймдугаар сарын 14-нд гарна.

Эх сурвалж: The Verge

#movies