Хүүхдийн дэргэд зохисгүй үйлдэл бүү хийгээрэй!


Сондор | YOLO.MN
2020-07-27

“Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшн зөвлөмж болох “Зохисгүй үйлдэл”-ийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Томчууд хүүхдийн дэргэд өөрсдийн гаргаж байгаа зан ааш, үг үйлдлээ байнга хянаж байх ёстой билээ. Учир нь хүүхэд бол томчууд бидний толь юм. Тиймээс та өөрийн төдийгүй өрөөлийн хүүхдийн дэргэд ч зохисгүй үйлдэл бүү хийгээрэй.

Олон нийтийн газар, ил задгай шүлс, нус, цэрээ хаях үзэгдэл нь зохисгүй үйлдлүүдийн хамгийн энгийн жишээ юм. Тиймээс хүүхдийн дэргэд, олон нийтийн газар дор бүрнээ хариуцлагатай байж, бусдыг болон өөрийгөө хүндлэн халдварт өвчин тараахгүй байхыг Аврагч Мазаалай уриалж байна.

#зөвлөгөө