“Бид гараа тогтмол угаадаг шиг тавчикны ариун цэврийг ч мөн сахих ёстой”


Сондор | YOLO.MN
2020-07-23

“Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшнуудын нэг болох “Бохир тавчик"-ны талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Нүдэнд үзэгддэггүй нян, вирус тавчиканд байдгийг мэддэг хэрнээ хүүхдүүд ч гэлтгүй томчууд төдийлөн ач холбогдол өгдөггүй гэхэд болно.

Бид гараа тогтмол угаадаг шиг хөлдөө углах гэрийн тавчикны ариун цэврийг ч мөн сахих ёстой юм. Тэр дундаа гадаах модон жорлондоо орохдоо өмсөхөд зориулсан тусдаа тавчиктай байх нь бохир нян, вирус гаднаас зөөвөрлөгдөн гэрт орж ирэхгүй, ариун цэврийг хангах нэгэн чухал зүйл юм.

Гадаах жорлонд орохдоо тусад нь өөр шаахайг яагаад өмсөх ёстойг, хэрэв гэртээ өмсдөг тавчиктайгаа гадаа гарч модон жорлонд орвол ямар муу үр дагавартайг хүүхдэдээ Аврагч Мазаалайн тусламжтайгаар ойлгуулж тайлбарлаарай.

#зөвлөгөө