МОНГОЛ ОХИДЫН хамтлаг BLACKPINK-с зохион байгуулж буй тэмцээнд оролцож байна


Э.Цовоо | YOLO.MN
2020-07-23

БНСУ-ын алдарт BLACKPINK охидын хамтлаг шинэ уран бүтээлээ олон нийтэд цацах бүрдээ ковер бүжгийн тэмцээн зохион байгуулдаг билээ. Тэгвэл тэд өнгөрсөн сард гаргасан "How You Like That" дуун дээрээ нийт 20 сая вонын шагнал бүхий ковер бүжгийн тэмцээн зарлаж байгаа бөгөөд уг тэмцээнд Монгол охидын хамтлаг анх удаа оролцож байна. 

МОНГОЛ ХАМТЛАГ - 1

МОНГОЛ ХАМТЛАГ - 2

Уг тэмцээнд олон хамтлагууд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаагийн нэг нь "Cherry Bomb" бөгөөд охид маань бүжгийн бичлэгтээ Монгол хэв маягийг шингээсэн тухайгаа онцолж байлаа. 

Тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн баг 10 сая вон, хоёрдугаар байр эзэлсэн баг 6 сая вон, гуравдугаар байр эзэлсэн баг 4 сая вонын эзэн болох юм. Ялагчийг долдугаар сарын 28-ны өдөр "YG" энтертайнментийн шүүгчдийн өгсөн үнэлгээ болон Youtube хуудсан дээрх бүжгийн бичлэгийн хандалтаар дундажлан тодруулах тул дээрх ковер бичлэгүүдийг үзэж Монгол охидоо дэмжээрэй!

Өнгөрсөн жил BLACKPINK хамтлагийн "Kill This Love" дуун дээр зарлагдсан тэмцээнд Тайланд улсын “Victory” баг тэргүүлж байжээ. 

#Blackpink #Монгол #Охид