Австрали улс ОЮУТНЫ ВИЗний материалаа хүлээн авч эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2020-07-21

Австрали улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бол яах аргагүй боловсролын салбар юм. Энэ салбар жилд 40 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 250,000 гаруй ажлын байрыг дэмждэг аж. Тиймээс тус улсын Засгийн Газар "COVID-19" цар тахлын энэ хүнд хэцүү үед ч гадаад оюутнуудад туслалцаа үзүүлсэн хэвээр байна.

Ингээд тус улсын олон улсын оюутны виздээ хийсэн өөрчлөлтүүдийг хүргэе. Үүнд: 

1. Олон улсын оюутны визийг албан ёсоор хүлээн авч эхэллээ. Энэ нь виз авсан оюутнууд хил нээгдэх үед хилээр нэвтрэх боломжтой болж байна гэсэн үг юм. 

2. Олон улсын оюутнууд "COVID-19" цар тахлаас болж сургуулиа төгсөж чадаагүй бол оюутны виз дахин мэдүүлэхэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байна.

3. "COVID-19" цар тахлын улмаас Австрали улсад өөрийн биеэр ирж чадалгүй онлайнаар суралцаж байгаа бол энэ хугацааг биечлэн суралцсан гэж тооцохоор боллоо. /Ажлын визний шалгуурт "сургуульдаа биечлэн суралцсан байх" гэсэн шалгуур бий/

4. Хэрвээ сургуулиа Австралид биечлэн төгсөж чадаагүй бол сурсны дараах ажиллах виз мэдүүлэх боломжтой.

5. "COVID-19" цар тахлаас болоод сургуульд элсэх англи хэлний шалгалтаа өгч чадаагүй бол нэмэлт хугацаа олгохоор болжээ.

Мөн түүнчлэн тус улсын Боловсролын яамны сайд Dan Tehan олон улсын оюутнуудад дэлхийд тэргүүлэх боловсролын үйлчилгээ үзүүлж, аюулгүй орчинд боловсрол эзэмшихийг урьж байгаагаа илэрхийлжээ. 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: Австралийн мэдээг Монгол хэлээр Фэйсбүүк хуудас

#Австрали #Оюутны виз