Японд галзуу хулгана дээр суухдаа орилохыг ХОРИГЛОЖЭЭ


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-07-20

Япон улсад "COVID-19" цар тахлын улмаас үүд хаалгаа бариад байсан зарим парк, тоглоомын газрууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн нээгдээд байгаа билээ. Сонирхолтой нь улсдаа томд тооцогдох “Fuji-Q Highland” паркын тоглоомон дээр тоглохын тулд нэгэн дүрмийг баримтлах ёстой нь "Орилж хэрхэвч болохгүй" гэх дүрэм ажээ. 

Тус паркын хоёр ажилтан галзуу хулгана тоглоомон дээр суухдаа ямар ч нүүрний хувирал гаргалгүйгээр тоглоомыг дуусгаж буй бичлэг интернэт ертөнцөд алдаршсан байна. Тиймээс тус паркаар үйлчлүүлж буй хүмүүс ч мөн паркын тоглоомууд дээр тоглохдоо амны хаалттайгаа ирэх, "сэтгэл дотроо л" хашхирах бэлтгэлтэй байх ёстой аж. Энэхүү дүрмийг ягштал баримталж чадвал паркын зүгээс хөнгөлөлт үзүүлнэ гэжээ. 

Мэдээж паркын ажилчид ч уг дүрмийг баримтлах ёстой бөгөөд орж ирсэн үйлчлүүлэгчидтэй нүдээрээ инээж, толгой дохиж хүндэтгэл үзүүлэх юм.

Эх сурвалж: Scroll

#Япон улс #Галзуу хулгана #Коронавирус