Кпопын эргэн тойронд: Энэ сарын шилдэг эмэгтэй хамтлагийг нэрлэлээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-07-16

Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ЭНЭ САРЫН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХАМТЛАГИЙГ НЭРЛЭЖЭЭ

Өмнөд Солонгосын Бизнесийн судалгааны хүрээлэнгээс зургадугаар сарын 10-наас энэ сарын 11-нийг хүртэлх хугацаанд өмнөд Солонгос улсад хамгийн алдартай байгаа эмэгтэй хамтлагуудыг тодруулах судалгаа явуулжээ.

Тус жагсаалтыг гаргахдаа олон нийтийн дундах алдар нэр, үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг олон зүйлийг харгалзсан байна.

BLACKPINK хамтлаг 11,638,631 оноо цуглуулснаар долдугаар сарын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэдний сүүлд гаргасан "How You Like That" дуунд гарч буй ханбуг болон Billboard чартад гаргаж буй амжилтууд нь энэ сарын нэр хүндийн жагсаалтад түрүүлэхэд том нөлөө үзүүлсэн байна.

Харин IZ*ONE хамтлаг 7,974,564 оноогоор хоёрдугаарт жагссан бол TWICE хамтлаг 5,988,530 оноогоор гуравдугаарт жагсжээ.

Эхний 10 байрыг танилцуулъя.

  1. BLACKPINK
  2. IZ*ONE
  3. TWICE
  4. Red Velvet
  5. Oh My Girl
  6. ITZY
  7. MAMAMOO
  8. (G)I-DLE
  9. WJSN
  10. GFRIEND

Өмнөд Солонгосын Бизнесийн судалгааны хүрээлэнгээс сар бүр тухайн сардаа алдартай байгаа эрэгтэй эмэгтэй хамтлаг, дуучид, хөтлөгч зэрэг урлагийн салбартаа хамгийн алдартай байгаа уран бүтээлчдийг нэрлэдэг аж.

SOYEON THINK ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

T-ara хамтлагийн гишүүн асан дуучин Soyeon энэ оны долдугаар сарын 11-ний өдөр Think энтертайнменттай гэрээ байгуулсан байна.

- “Бид дуучин, жүжигчин Soyeon-той онцгой гэрээ байгууллаа. Түүнийг урлагийн салбарт үйл ажиллагаа явуулахад нь бүх чадлаараа дэмжих болно” – Think энтертайнмент

MUSIC BANK: ЯЛАГЧ BLACKPINK

Өнгөрсөн долоо хоногт Music Bank нэвтрүүлэгт олон хамтлаг, дуучид оролцсон байна. 

Red Velvet хамтлагийн Irene болон Seulgi, SF9, Kim Chung Ha, Changmo Solji, Yoo Seung Woo нар өөрсдийн шинэ уран бүтээлээ дуулсан байна.

Харин цомын төлөө BLACKPINK хамтлаг болон дуучин Hwasa нар өрсөлдсөн бол BLACKPINK хамтлаг "How You Like That" дуугаараа цом авчээ.

SPECTRUM ХАМТЛАГ АЛБАН ЁСООР ТАРСАН ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

Долдугаар сарын 10-ны өдөр Whynn энтертайнментаас Spectrum хамтлаг тарсан талаар мэдэгдсэн байна.

- “Бид та бүхэнд таагүй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. COVID-19 цар тахлын улмаас манай энтертайнментийн үйл ажиллагаанд хүндрэл учирч Spectrum хамтлагийн үйл ажиллагааг зогсоож байна” – Wynn энтертайнмент

Мөн Wynn энтертайнментийн зүгээс Spectrum хамтлагийн гишүүдийн цаашдын үйл ажиллагааг бүхий л чадлаараа дэмжинэ гэдгээ мэдэгджээ.

Spectrum хамтлаг 2018 онд "Light It Up" дуугаараа Кпоп ертөнцөд хөл тавьж байжээ. 

ДУУЧИН ERIC NAM ШИНЭ ДУУ ГАРГАНА

Долдугаар сарын 10-нд Eric Nam-ийн агентлагаас дараах мэдэгдлийг хийсэн байна.

- “Eric Nam долдугаар сарын 30-нд мини-цомог гаргана. Тэр зуны уур амьсгал оруулсан дуу гаргахаар бэлдэж байгаа. Тэсэн ядан хүлээж байгаарай”

Дуучин Eric Nam 8 сарын өмнө "Before We Begin" хэмээх дуугаа гаргасан юм. 

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд