Кино театрууд ӨНӨӨДРӨӨС нээгдэнэ


Э.Цовоо | YOLO.MN
2020-07-09

Сургалтын төв, фитнесс, кино театр зэрэг үзвэр, үйлчилгээний төвүүд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үүд хаалгаа бариад байсан билээ. Тэгвэл зургаадугаар сарын 30-ны өдөр Улсын Онцгой комиссоос залуучуудын цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой үйлчилгээний төвүүдийг шат дараалалтайгаар нээнэ хэмээн мэдэгдсэн бол “Тэнгис”, “Prime Cineplex”, “Гэгээнтэн” зэрэг кино театрууд өнөөдрөөс эхлэн үүд хаалгаа албан ёсоор нээж байна. 

Гэвч мөн л цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бидний кино театраар үйлчлүүлэх соёлд багахан өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Эдгээр байгууллагууд маань нийгмийн хариуцлагаа ухамсарлан залуусыг кино театраар үйлчлүүлэхэд баримтлах хэд хэдэн дүрмийг тогтоогоод байгаа юм. 

Кино театрууд маань ариутгал, цэвэрлэгээгээ сайтар хийж байгаа учир та бүхэн үйлчлүүлэхдээ дээрх дүрмүүдийг ягштал баримтлаарай. 

Ингээд өнөөдөр буюу долдугаар сарын 9-ний өдрийн үзвэрийн хуваариудыг хүргэж байна. Үүнд:

PRIME CINEPLEX

ГЭГЭЭНТЭН

ТЭНГИС 

Харин "Өргөө" кино театрын хувьд маргаашнаас буюу долдугаар сарын 10-наас эхлэн бүх салбаруудаараа үйлчилж эхлэх аж. 

Эх сурвалж: Urgoo Cinema, Tengis Cinema, Prime Cineplex Mongolia, Gegeenten Entertainment Center

#Кино театр #Чөлөөт цаг #Залуус