Цахим хаягаа бусдад алдвал ХААНА хандах вэ


О.Хандмаа | YOLO.MN
2020-07-09

Цахим хаягаа бусдад алдвал хаана хандах вэ гэсэн асуултад Цагдаагийн байгууллагаас дараах хариултыг өглөө.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.10 дахь заалтад заасны дагуу хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иймд иргэн та цахим хаягаа бусдад алдсан тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст өргөдөл гомдлоо гаргаж шалгуулахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

#Цахим ертөнц #Гэмт хэрэг #Зөвлөгөө