ӨСВӨР НАСНЫХНЫ энэ жилийн ТРЕНД ЯМАР БАЙХ ВЭ?


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2016-08-26

Юмс хувьсан өөрчлөгдөж, ээлжлэн солигддог нь жам. Тиймдээ ч бидний хувцас загвар, хэрэглэдэг зүйлс ч өөрчлөгдөж байдаг билээ. Өсвөр насныхны энэ жилийн тренд дараах байдлаар тодорхойлогдоно гэдгийг тэдний дийлэнх хэлж байлаа.  Гэхдээ эдгээрийг чамд заавал тулгаагүй бөгөөд хэв маягийн дийлэнх хэсгийг иймэрхүү байх болно гэсэн мэдээлэл өгч байгаа гэдгийг санаарай! wink Чамд таалагдаж байвал мөн  орчин үеийн хэв маягтай хөл нийлүүлэхийг хүсвэл эдгээрээс туршаад үзээрэй.


Цайвар өнгөтэй үс
Өнгөрсөн жилийн сүүлээр тренд болоод байсан саарал, цагаан, шар гэх зэрэг цайвар үсний өнгүүд энэ жил ч мөн үргэлжлэх нь.  Үс сайхан бол зүс сайхан гэдэгчлэн өөрийн хэв маяг, өөрчлөлтийг үснийхээ засалт, өнгөөр илэрхийлж болох юм.

ГЭХДЭЭ!!! Энэ талаар эхлээд эцэг эхтэйгээ ярилцаж, сургуулийн дүрэмд зөвшөөрөгддөг эсэхийг бодолцож үзэхээс гадна өөрт зохих талаар бусадтай ярилцаарай.  Цайвар өнгө нь шийдэмгий, зоригтой сонголт бөгөөд үсээ гэмтээх нэг алхам ч байж болох юм. Олон удаагийн цайралтын үр дүнд хувь хүнээс маш их арчилгаа шаардагдах болно.


Толин шил
Сурагчийн дүрэмт хувцсан дээр хамгийн сайн зохицох хэрэгсэл бол яахын аргагүй солонгорсон өнгөтэй, толин шилнүүд юм. 

Дэгжин үсний засалттай ч бай, үгүй ч бай хөвгүүд, нүүрээ буддаггүй, чамин чимэглэлгүй байсан ч охид ийм шилтэй байснаар өнгөлөг харагдахаас гадна өөртэй итгэлтэй  байхад чинь туслах болно.

 


Хамелеон шил
Хичээлийн шинэ жил дөхөөд ирэхээр харааны шил зүүдэг хүмүүс зайлшгүй хараа зүйн төв зорих хэрэг гардаг. Самбар дээрх зүйлсийг сайн харахын тулд өөрт тохирсон хараатай шил зүүх хэрэгтэй шүү дээ. Харин энэ жил тренд болж байгаа нүдний шилний хүрээ гэхээсээ илүү хамелеон буюу өнгө нь хувирдаг шил моодонд ороод байна. Энэхүү шил нь гадаад, дотоод орчныг мэдрэх чадвартай бөгөөд наранд гарсан үед өөрийн хамгаалалт бүхий хар бүрхүүлийг бий болгодог. Харин дотор орсны дараа хэвийн тунгалаг байдалдаа ордог байна.


Бомбер хүрэм
Америкийн цэргийн МА-1 цэргийн хувцаснаас үүдэлтэй энэхүү хүрэм 100 жилийн турш хүн төрөлхтний сонгодог сонголтуудын нэг байсан.

Ямар ч үед, хаана ч, хэзээ ч өмсөж болох бомбер хүрэм чамайг спортлог, чөлөөт гэхээсээ илүү сонгодог дэгжин харагдуулах болно.
 

Хэрэв чи YOLO ДЭЛГҮҮР-ээс бомбер хүрэм сонирхохыг хүсвэл ЭНД дараарай wink


Малгайтай цамц
Энэ бол өсвөр насныхны хэзээ ч салшгүй хувцас. Биеийн тамирын хичээл дээр ч өмсөж болохоор малгайтай цамцны хамгийн гоё хэсэг нь цамцны ерөнхий өнгөнөөс өөр өнгөтэй унжсан уяа юм. (Тэрхүү уяаг чихэндээ хийгээд чихэвчээр хөгжим сонсож байгаа мэт маазарч болно) 

Чөлөөт хэв маягаар хувцасладаг охид, хөвгүүдийн байнгын хэрэглээ болсон малгайтай цамц нь биед эвтэйхэн, хөлсийг өөртөө шингээх чадвартай.
 

Хэрэв чи YOLO ДЭЛГҮҮР-ээс цамц болон хүрэм сонирхохыг хүсвэл ЭНД дараарай wink


Даавуун цүнх

Охид чамин, тансаг, хээнцэр сонголтуудаас татгалзаж хөнгөхөн, даавуунан багтаамж сайтай торон цүнхнүүд үүрэх болсноор энэ төрлийн цүнхний хөгжил нэлээд өндөр түвшинд хүрээд байна.

Цүнх гэхээсээ илүү байгальд ээлтэй тор мэт харагдаж болох ч өвөрмөц зураг, үгсээр энэ бүгдийг загварлаг шинжэнд оруулах боломжтой. Мэдээж даавуун материалтай учир дахин давтагдашгүй бүтээл ч урлаж болох юм.
 

Хэрэв чи YOLO ДЭЛГҮҮР-ээс цүнх сонирхохыг хүсвэл ЭНД дараарай wink


Спортлог үүргэвч
Энэ жилийн үүргэвчний төрөлд бас л даавуунан чөлөөт, спортлог шинжтэй үүргэвчнүүд голлох нь. Урьд урдын жилүүдийн арьсан, савхин, загварлаг хэв маягууд спортлог шинжтэй болж байгаагаас гадна тоноглол, металл оруулгуудаа гээснээр илүү энгийн хэв маягт шилжиж байгааг илтгэж байна. Ингэх ингэхдээ бүр галактикын, неон, тод өнгөнүүд голлож байна.  

Хэрэв чи YOLO ДЭЛГҮҮР-ээс цүнх сонирхохыг хүсвэл ЭНД дараарай wink


Сэмэрхий өмд
Сул, сэмэрхий жинсэн өмднүүд охидод таалагдаж байгаа нь махлаг харагдахаас эмээдэггүй болсонтой ихээхэн холбоотой. 

Учир нь энэ төрлийн өмднүүд биеийн тамирын өмдийг санагдуулам биед эвтэйхэн, таатай байх бөгөөд тун ч загварлаг харагдуулдаг. Үүнийг мэдээж сургуулийн дүрэмт хувцас шаардлагагүй үедээ өмсөнө гэдгийг санаарай.

Хэрэв чи YOLO ДЭЛГҮҮР-ээс өмд сонирхохыг хүсвэл ЭНД дараарай


Лакан гутал
Албан ёсны, ажил хэрэгч, ухаалаг сонголт бол яахын аргагүй лакан гутал. Юбка, өмд гээд бүх төрлийн ажил хэрэгч хувцастай  энэ төрлийн гутлыг хослуулснаар цэвэрхэн, дэгжин харагдах болно. Цэвэрлэхэд ч хялбар бөгөөд эдэлгээ урттай байдгаараа төгс сонголт болдог. Харин хөвгүүдийн хувьд ванс болон конверс ч трендээ хадгалсаар байх болно.

Хэрэв чи YOLO ДЭЛГҮҮР-ээс гутал сонирхохыг хүсвэл ЭНД дараарай wink

#ХувцасЗагвар #Fashion #Converse #Vans