“Reply 1988” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-07-15

Бид өмнөх дугаараар нууцлаг, сонирхолтой үйл явдлыг өгүүлэх “Riverdale” цувралын талаар баримтуудыг бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаараар шилдэг гэр бүлийн цуврал гэгддэг “Reply 1988” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 9/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 9/10
Эхний анги цацагдсан огноо: 2015 оны арван нэгдүгээр сарын 16
Нийт ангийн тоо: 20
Үйл явдал: БНСУ-ын 1988 үеийн амьдралын хэв маяг, ард олны зан араншин, тухайн үед болж байсан түүхэн үйл явдлуудыг таван гэр бүлээр төлөөлүүлэн үзүүлэх бөгөөд энэхүү цувралын анги бүрээс та жинхэнэ нөхөрлөл, хайр дурлал, сэтгэл өвтгөм, элэг хөшөөм түүхүүдийг үзэх болно. Солонгос улсын хамгийн шилдэг гэр бүлийн тухай цуврал гэгддэг энэхүү бүтээл нь таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭСЭН

"Reply 1988" цуврал бодит түүхээс сэдэвлэгдэн бүтээгдсэн билээ. Цувралын нэгэн ангид Jung-Hwan тоглоомоор сэтгэлээ илчлэн Deok-Sun-д бөгж зүүлгэдэг хэсгийг та бүхэн санаж байгаа байх. 

Харин бодит амьдрал дээр Jung-Hwan энэ үйл явдал болсны дараа Taek-тэй уулзаж, Deok-Sun-ийн харж хандаж яваарай гэж захиад, бөгжөө үлдээгээд нислэгт гардаг. Харамсалтайгаар нислэг нь амжилтгүй болж Jung-Hwan нас барсан ба энэ мэдээг сонссон ах Jung-Bong нь зүрхний шигдээс болж, Taek Хятадад оролцож байсан тэмцээнээ орхиж, Deok-Sun Япон дахь ажлаа орхиод эх орондоо эргэж ирдэг. 

Jung-Hwan-ий оршуулга болсны дараа Taek Deok-Sun-д бөгжийг нь өгөхөд тэрээр зүүлт болгож бүхэл амьдралынхаа туршид зүүсээр ирсэн гэнэ. Харин Jung-Hwan-ий ээж шокноосоо гаралгүй бүхэл өдрийг хүүгийнхээ өрөөнд өнгөрүүлдэг байсан бол аав нь энэ дүр зургийг харан шаналахаас өөр зүйл хийж чадаагүй гэдэг. Энэ явдлаас хэдэн жилийн дараа Deok-Sun, Taek хоёр гэрлэсэн бөгөөд Jung-Hwan-ий булшин дээр хүрэлцэн ирж, хуримын урилгаа өгч байсан аж. 

ЖИНХЭНЭ ХОСУУД

Бодит түүх нь хэдий өрөвдөлтэй ч Jung-Hwan-ий дүрд тоглосон жүжигчин Ryu Jun-Yeol болон Deok-Sun-ий дүрд тоглосон жүжигчин Hye-Ri нар 2017 онд үерхлээ албан ёсоор зарлахад шүтэн бишрэгчид нь маш найрсгаар хүлээн авч байсан билээ. Тэд одоог хүртэл үерхэж байгаа бөгөөд Hye-Ri нэгэн ярилцлагадаа: 

- "Бид хоёулаа завгүй ажилладаг ч нэг нэгэндээ цаг гаргаж, ойр ойрхон уулздаг. Бараг хамтлагийн гишүүдтэйгээ уулздагаас ч илүү олон уулздаг байх. Jun-Yeol гаднаасаа хүйтэн, хөндий харагддаг байж болох ч миний хувьд хайр нь дотроо, хал нь гаднаа төрлийн хүн" хэмээжээ. 

ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ ЭЦЭГ ЭХИЙН ДҮР

Deok-Seon-ий эцэг, эхийн дүрд тоглосон жүжигчин Sung Dong-Il болон Lee Il-Hwa нар “Reply 1994”, “Reply 1997” цувралуудад ч мөн гол дүрийн охины эцэг эхийн дүрд тоглодог. Мөн тэд цувралд өөрсдийн жинхэнэ нэрээр тоглодог учраас гол дүрийн охид бүгд Sung овогтой байдаг аж. 

ДҮРҮҮД ЭРГЭЖ ИРСЭН НЬ

“Reply 1994” цувралын гол дүрүүд болох Go Ara болон Jung Woo нар “Reply 1988” цувралд ч мөн тоглосон.

Мөн "Reply 1988" цувралд Jung-Hwan-ий аавын дүрийг бүтээдэг жүжигчин Kim Sung-Kyun "Reply 1994" цувралд өсвөр насны хүүгийн дүрийг бүтээсэн билээ. 

ДҮРЭЭСЭЭ ГАРЧ ЧАДААГҮЙ

Цувралын нэгэн ангид Deok-Sun эмээгээ нас барсан тухай мэдээг сонсоод гашуудан уйлж буй хэсэг гардаг. Энэ хэсгийн зураг авалт дууссан ч жүжигчин Hye-Ri уйлахаа зогсоож чадахгүй байсан аж. Учир нь зураг авалтын өмнөх өдөр жүжигчин Hye-Ri-гийн эмээ нас барсан бөгөөд тэрээр эмээдээ эцсийн удаа баяртай ч гэж хэлж амжаагүй гэдэг. 

САЙН НАЙЗУУД

Цувралын төгсгөлийн ангид Sun-Woo болон Bo-Ra нар хуримаа хийн аз жаргалтайгаар төгсдөг. Тэгвэл тэдний дүрд тоглосон жүжигчин Go Kyung-Pyo, Ryu Hye-Young нар 2008 оноос хойш нөхөрлөж ирсэн ба одоог хүртэл маш сайн найзууд хэвээрээ. 

Мөн цувралын гол дүрүүд бүгд дотно нөхөрлөдөг бөгөөд саяхан Инстаграм хуудсаараа дамжуулан хамтдаа гадуур зугаалж буй зургаа нийтлэн үзэгч фэнүүддээ бэлэг барьсан билээ. 

HYE-RI ЗОХИОЛЫГ УНШААД ШОКОНД ОРСОН

Цувралыг үзсэн хүмүүсийн дийлэнх нь Deok-Sun болон Jung-Hwan нарыг гэрлэнэ гэж таамаглаж байсан байх. Яг л үзэгчдийн адилаар жүжигчин Hye-Ri ч мөн тэгж бодсон бөгөөд цуврал дундаа орж байхад Deok-Sun-ий нөхрийг Taek байсан гэдгийг мэдээд ихэд гайхаж байсан байна. Гэхдээ тэр "Deok-Sun анхнаасаа л Taek-д хайртай байсан ч зүгээр л өөрийнхөө сэтгэлийг мэдээгүй байсан юм шиг санагдсан" гэжээ. 

=Эх сурвалж: Naver, Soompi, Allkpop

#Бидний мэдэхгүй баримтууд #Reply 1988