"Be LIVE SHOW 2016-ХАРИУЦЛАГА" тоглолт болоход 15 ХОНОГ ҮЛДЛЭЭ


Сондор | YOLO.MN
2016-08-25

Be LIVE SHOW 2016 - Хариуцлага

Цэнгээн үргэлжилсээр байна
Харин Баяраа хурхирсаар байна

Өө, яалаа гэж дээ
Яг одоо тэр
Амандаа зуучихсан өгүүлбэр холбоод
Арван цаг суучихсан нийслэлийн чимээнээс
Хол очоод буучихсан
Хийх ёстой ажлуудаа  
Яг одоо хийж дуусгана гээд
Амандаа үглэчихсэн сууж байгаа

Өө, яагаад гэвэл
Тэр бол "тасарчихсан" залуу
Зөвхөн царай нь лаг биш, бас зүрх нь "царайлаг"
Сайхан түүний хажууд очсон хүний зүрх нь "харайдаг"
Тэр бол "тасарчихсан" залуу...

Rokit Bay-д зориулж холбосон шүлэг нэг иймэрхүү, Хариуцлага цомгоос туусан мөрт нэг тиймэрхүү...”Эвшээсэн дагина”-ын залуусаа, Бор арьст Баяраа тоглолтоо хийнэ гэдгийг аль хэдийнэ дуулаа л байлгүй yes

Тоглолтын өдөр нь:
Аргын тооллын есдүгээр сарын 9
Тэр өдрийн нар
19 цаг 19 минутанд жаргаж
9 дуутай цомгийн дуунууд
9 зүгт тархана гэнэ ээ
Эл өдөр бүтээл туурвил эхлэхэд
Буян номын үйлд шамдахад сайн ба
Эл өдрөөс өмнө HiTone-доо “Тасархай залуу”-г татаваас
Эгнэгт баяр цэнгэлийг олно гэнэ


"Be LIVE 2016-ХАРИУЦЛАГА" тоглолт болоход 15 хоног үлдлээ. Рэппер Rokitbaу Be-ийн залууст зориулан тоглолтын тасалбараа ҮНЭГҮЙ бэлэглэнэ.

Мөн "ХАРИУЦЛАГА" цомгийн дуунаас HiTONE-доо эгшиглүүлэхийг хүсвэл та дуртай дууныхаа харгалзах кодыг 455 дугаарт илгээж дуудлагандаа тохируулаарай.

Тоглолтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.

#Celebrity #Star #Rapper #RokitBay #BE