Зургаадугаар сарын ОНЦЛОХ Монгол дуунууд


Зуны зугаатай өдрүүд аль хэдийнэ эхэлжээ. "Бороо бороо ороо ороосой" гэх мөрт танд нэг л танил сонсогдож байна уу? Зургаадугаар сар гарснаас хойш "энэ зуны хит" хэмээн тодорхойлогдсон дуу бол мэдээж реппэр Ginjin, Mrs.M нарын "Бороо" юм. Ингээд Yolo.mn сайтын уншигч залуус та бүхэнд өнгөрсөн зургаадугаар сард Монголын уран бүтээлчид ямар шинэ шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна. 

1. GINJIN & MRS M- БОРОО

Цацагдсан огноо: 06/01
Хандалт: 2.1M
Тайлбар: Цацагдсан сардаа 2 сая гаруй хандалт авсан гэхээр энэ дуу бол яалт ч үгүй хит дуу юм. 

“Бороо бороо ороо ороосой
Оросын маамуу ирээ ирээсэй”

2. GANGBAY- ГАНГАН ЦАГААН

Цацагдсан огноо: 06/11
Хандалт: 1.3M
Тайлбар: “Могжоохон хүү” хэмээх дуугаараа олонд танигдсан Баянмөнх, Ганбат нар  бол Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинээр хүч үзэн орж ирж буй залуу уран бүтээлчид юм. Тэд мөн л 20-иод хоногийн дотор багагүй өндөр хандалт авч чаджээ.

“Чи чихэр байсан бол чамаар шүдээ өвтгөх сөн
Чи чанга чимээ байсан бол чамайг чагнаад унтах сан”

3. THUNDERZ- ДАЖГҮЙ БАЙВАЛ ЯАХ УУ?

Цацагдсан огноо: 06/06
Хандалт: 831K
Тайлбар: “Хэрвээ чиний дуртай дуунд би дуртай байвал яах уу?
Бодож байгаагаас чинь дажгүй байвал яах уу?”

4. VANDEBO – БУРУУГҮЙ

Цацагдсан огноо: 06/10
Хандалт: 593K
Тайлбар: Тэдний гаргасан дуу бүр нь хит болдог гэхэд хилсдэхгүй биз ээ. 

“Чи ямар ч буруугүй
Хоёрын хооронд харилцаанд дургүй”

5. AM-C - UHSEN BASS

Цацагдсан огноо: 06/10
Хандалт: 321K
Тайлбар: “Хэнд ч дурлаагүй миний ганц алдаа
Галзуу санагдаж байна, миний дуу надаа”

6. THUNDERZ -  БҮГД ТЭГЭЭС ЭХЭЛДЭГ

Цацагдсан огноо: 06/14
Хандалт: 578K
Тайлбар: Хүн хичээвэл юунд ч хүрч болдгийг эндээс харж болно. Өөрийнхөө төлөө зүтгэе. Монгол улсын төлөө зүтгэе.

“Өнөөдөр чи гологдож болно
Ирээдүйд чи тэднийг гол”

7. THUNDERZ – ЭР ХҮН ШИГ ЭР ХҮН БАЙ

Цацагдсан огноо: 06/20
Хандалт: 470K
Тайлбар: Уран бүтээлээрээ яарч яваа залуу уран бүтээлч ThunderZ-ийн дахин нэг уран бүтээл зургаадугаар сарын хит болжээ.

“Андын хажууд омголон
Ахын хажууд амгалан”

8. MAGGOD & VANDEBO - TOO DEEP

Цацагдсан огноо: 06/21
Хандалт: 424K
Тайлбар: Vandebo хамтлагийн 3 дахь цомог болох "Баярлалаа" цомгийн нэгэн уран бүтээл цацагджээ. 

“Буцахад нэгэнтээ оройтсон гэж үү
Чулуудсан үгнүүд чинь үнэн гэж үү”

9. UKA- ААВД

Цацагдсан огноо: 06/30
Хандалт: 70K
Тайлбар: Бүх аавууддаа зориулав.

“Авах гэж биш өгөх гэж амьдар
Аав нь тэгж чадаагүй
Амархан биш гэхдээ чи чадна
Аав нь хүрч амжаагүй”

10. THE WASABIES - THIS IS LOVE

Цацагдсан огноо: 06/26
Хандалт: 161K
Тайлбар:  Тийм ээ, энэ бол хайр. The Wasabies хамтлагийн охид "Time Machine" цомгийн эхний уран бүтээлээ зургаадугаар сард цацжээ.

“Хэрвээ хариу нэхэхгүй
Хайраар түүнийг усалбал
This is love “

11. 168, 290, BAATARFLY - HUNGUN

Цацагдсан огноо: 06/19
Хандалт: 235K

#Зун #Дууны жагсаалт