Дуучин Beyonce шинэ ЦОМГОО гаргана


Миау | YOLO.MN
2020-07-04

Дуучин Beyonce долдугаар сарын 31-ний өдөр "Black Is King" хэмээх цоо шинэ визуал цомгоо олны хүртээл болгох гэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. 

Тэрээр 2019 онд "The Lion King" кинонд Nala-гийн дүрд дуу оруулахаас гадна тус кинонд зориулж 27 дуу бүхий "The Lion King: The Gift" цомгийг гаргаж байсан билээ. Тэгвэл тун удахгүй олны сонорт хүрэх гэж буй "Black Is King" цомгийн дуунууд уг цомгийн дуунаас сэдэвлэгдэж байгаа аж. Хамгийн гайхалтай нь энэхүү цомогт түүний нөхөр, реппер Jay Z, охин Blue Ivy Carter болон багагүй удаан хугацааны турш сураг тасраад байсан реппер Kendrick Lamar, Childish Gambino, дуучин Pharrell Williams зэрэг урлаг соёлын томоохон төлөөллүүд оролцож байгаа аж. 

Дуучин Beyonce-гийн хувьд өмнө нь хоёр ч удаа визуал цомог гаргаж байсан туршлагатай нэгэн. Тухайлбал 2013 онд өөрийн нэрээр нэрлэсэн "Beyonce", 2016 онд "Lemonade" зэрэг бүрэн хэмжээний визуал цомгуудаа гаргаж байсан билээ. /Визуал цомог гэдэг нь цомогт багтсан дуунуудыг дүрслэх хэд хэдэн клип эсвэл бүрэн хэмжээний кино бүхий цомгийг хэлнэ./

Ингээд залуусын дунд маш өндөр хүлээлттэй байгаа "Black is King" цомгийн teaser бичлэгийг хүлээн авна уу. 

Эх сурвалж: Vogue, Billboard

#Beyonce #Цомог #Хөгжим