Зөвхөн СЭЗИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой тэтгэлгүүд


СЭЗИС-д элсэн орох гэж буй ЕБС төгсөгчид болон тус сургуульд суралцаж буй оюутнууд минь анхаарлаа хандуулаарай. YOLO.mn сайтын хамт олон СЭЗИС-ийн оюутнууд ямар ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой талаар мэдээлэл хүргэж байна.

СЭЗИС нь Монгол улсын ууган сургуулиудын нэг бөгөөд анх 1924 онд Гаалийн түр сургууль нэртэй байгуулагдаж байв. Байгуулагдсан цагаасаа хойш нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, татвар, даатгалын тогтолцоог буй болгон хөгжүүлж, салбарынхаа мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн. Тус сургууль нь сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргасан оюутнуудаа сурах бололцоогоор хангах, дэмжих зорилгоор төрөл бүрийн тэтгэлэгт хамруулдаг байна.

ЭЛСЭГЧДЭД ОЛГОДОГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ

ЭЕШ-ын 2 хичээлийн оноогоор элссэн бол дараах нөхцөл, хувиар тооцож 1-р улирлын 16 багц цагийн төлбөрөөс хөнгөлнө:

  • 2020 оны ЭЕШ-ын элсэх мэргэжлийн хичээл тус бүрийн оноо 800 бол 100 хувь чөлөөлнө
  • 2020 оны ЭЕШ-ын элсэх мэргэжлийн хичээл тус бүрийн оноо 750-с дээш бол 50 хувь чөлөөлнө

АМЖИЛТТАЙ СУРАЛЦАГЧДЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ

  • СЭЗИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг
  • Оюутны солилцооны хөтөлбөрүүд
  • Ernst&Young компанийн нэрэмжит тэтгэлэг
  • Зориг сангийн нэрэмжит тэтгэлэг
  • Бадраа сангийн нэрэмжит тэтгэлэг
  • Голомт банкны нэрэмжит тэтгэлэг
  • Хаан банкны нэрэмжит тэтгэлэг
  • Хектор&Батжаргал сангийн тэтгэлэг

СЭЗИС-ээс зарлаж буй аливаа тэтгэлэгт суралцагчийн дүнгийн голчийн үзүүлэлт хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт болдог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөрийн онцлог, зорилгоос шалтгаалан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд харилцан адилгүй байна.

НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  • СЭЗИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний өдрийн хөтөлбөрийн оюутан байх
  • Улирлын голч дүн нь /GPA/ 3,4 болон түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээ, судалгаа, зөвлөх үйлчилгээний ажилд оролцсон байх
  • Сургуульдаа хувь нэмэр оруулах: сайн үйл санаачлан гүйцэтгэх, сургуулийн алба, нэгж, номын санд ажиллах /оюутан зөвлөх, хөтөч оюутан, туслах оюутан гэх мэт/

Тэтгэлгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#СЭЗИС #Тэтгэлэг #Боломж