"What's Wrong with Secretary Kim" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-06-23

Бид өмнөх дугаараараа аймшгийн кинонд дурлагсдын хайртай "American Horror Story" цувралыг онцолсон билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар хайрын түүхийг хөгжилтэйгөөр өгүүлэх "What's Wrong with Secretary Kim?" цувралын тухай сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байна. 

Киноны үнэлгээ /IMDb: 8.1/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.6/10
Эхний анги цацагдсан огноо: 2018 оны зургаадугаар сарын 6
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Lee Young-Joon бол улсдаа шилдэгт тооцогдох томоохон компанийн гүйцэтгэх захирал. Биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй зэрэг шинж чанаруудыг нь үл тооцвол тэр бараг л арван хуруу тэгш нэгэн. Харин түүний нарийн бичиг Kim Mi-So бол бүхий л ажлыг өөгүй, төгс хийж гүйцэтгэдэг нэгэн. Гэвч Kim нарийн бичиг нэг л өдөр ажлаасаа гарах болоход Lee Young-Joon үүний учрыг олохоор шийднэ. 

ҮНЭНЧ ШҮТЭН БИШРЭГЧ НАР

Энэхүү цувралын гол дүрүүдэд тоглосон жүжигчин Park Seo-Joon болон Lee Tae-Hwan нар Kim нарийн бичгийн дүрд тоглосон жүжигчин Park Min-Young-ий үнэнч шүтэн бишрэгч нар. Залуусыг жүжигчний карьераа ч эхлүүлээгүй байх үед Min-Young хэд хэдэн киноны гол дүрүүдэд тоглоод амжсан байсан аж. Нэн ялангуяа жүжигчин Seo-Joon цэрэгт байхдаа Min-Young-ийн тоглосон "Unstoppable High Kick" (2006) цувралыг хэд хэдэн удаа үзэж байсан гэдэг. 

АЗ ДУУДАХ ЁСЛОЛ

Кино багийнхан маань цувралын зураг авалтыг хийж эхлэхээсээ өмнө хамтдаа Аз дуудах ёслол үйлдэж байжээ. Энэхүү ёслол нь Солонгос улсын уламжлалт зан үйл бөгөөд Монголтой дүйцүүлбэл Ганданд Хийморийн сан тавиулах үйлтэй төстэй гэсэн үг.

Аз дуудах ёслол нь үр дүнгээ өгсөн үү гэлтэй цувралын эхний ангийн үзүүлэлт багагүй өндөр буюу 6.3 хувийн үзүүлэлттэй байсан бөгөөд энэхүү үзүүлэлт төгсгөлийн анги хүртлээ өссөөр байсан юм. 

PARK MIN-YOUNG-ИЙ АНХНЫ ИНЭЭДМИЙН РОМАНТИК ЦУВРАЛ

Жүжигчин Park Min-Young энэхүү цувралд тоглохоосоо өмнө түүхэн, аймшгийн, драм зэрэг маш олон төрөл жанрын алдартай бүтээлүүдэд дүр бүтээж байсан туршлагатай. Гэвч "What’s Wrong with Secretary Kim" бол түүний дүр бүтээсэн анхны романтик инээдмийн цуврал гэнэ.

ЖҮЖИГЧДИЙН ХАМТРАЛ

2PM хамтлагийн гишүүн Chansung бол энэхүү цувралын чимэг дүрүүдийн нэг билээ. Тэгвэл Min-Young болон Chansung нар өмнө нь “Unstoppable High Kick” (2006), “Queen for Seven Days” (2017) зэрэг бүтээлүүдэд хамтран тоглож байсан түүхтэй. Харин жүжигчин Park Seo-Joon болон Pyo Ye Jin нар "Fight for My Way" (2017) цувралд хамтдаа дүр бүтээж байжээ. 

PARK SEO-JOON-ИЙГ ДҮРДЭЭ ТОХИРОХГҮЙ ХЭМЭЭН ШҮҮМЖЛЭВ

Энэхүү уран бүтээл ижил нэрт комик зохиолоос сэдэвлэгдсэн бөгөөд эх зохиолд Lee Young-Joon захирлын дүр маш царайлаг, өөгүй байдлаар дүрслэгддэг. Харин түүний дүрд жүжигчин Park Seo-Joon тоглох болсон талаар сонссон үзэгчид түүнийг хангалттай царайлаг биш учраас энэ дүрд тохирохгүй хэмээн шүүмжилж байсан гэдэг. 

НАСНЫ ЗӨРҮҮ

Жүжигчин Lee Tae-Hwan энэхүү цувралд Seo-Joon-ий ахын дүрд тоглодог. Гэвч бодит амьдрал дээр тэрээр Seo-Joon-оос 7 насаар дүү гэнэ. 

ҮЕРХЛИЙН ЦУУРХАЛ

Цуврал гарч дууссаны дараа гол дүрийн жүжигчдийг кинонд тоглохоос өмнө үерхдэг байсан гэсэн цуурхал гарсан юм. Гэвч цуурхал тархсан даруйд хоёр талаас үүнийг няцааж, ямар ч хувийн харилцаа байгаагүй гэдгээ мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Soompi, Naver

#Бидний мэдэхгүй баримтууд #What's Wrong with Secretary Kim