Сонгуульд саналаа өгөөд эдгээр газруудаар ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР үйлчлүүлээрэй


Манай улсын хүн амын 35 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг. Гэтэл залуучууд маань "Завгүй", "Надад хамаагүй" зэрэг шалтгаанаар жилийн жилд сонгуулийн санал хураалтад идэвх муутай оролцдог. Тиймээс үйлчилгээний газрууд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс идэвх, санаачилга гарган СОНГУУЛИЙН ӨДӨР СОНГУУЛИА ӨГСӨН ЗАЛУУСТ хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ.

1. Доорх хөнгөлөлт, урамшууллууд зөвхөн зургаадугаар сарын 24-ний өдөр буюу сонгуулийн санал хураалтын өдөр л хүчинтэй гэдгийг анхаараарай. 

2. Газруудын нэрэн дээр дарахад албан ёсны Инстаграм хуудас руу нь үсрэх тул тухайн газрын байршил, бүтээгдэхүүний үнэ тарифын талаарх мэдээллийг авах боломжтой. 

ROUTE 22

Зургаадугаар сарын 24-ний өдөр "Route 22" рестораны хамт олон сонгуулиа өгсөн залууст зориулан нэрийн пиццагаа ЕРДӨӨ 10'000₮ болгон хямдруулжээ. 

TARVA LIVING

"Tarva Living" дэлгүүр энэхүү аянд нэгдэж, сонгуулиа өгсөн залууст ЭРҮҮЛ АМТТАН бэлэглэхээр болжээ.  

GREENO

Сонгуулиа өгсөн Монгол улсын иргэн та зургаадугаар сарын 24-ний өдөр "Greeno" кафегаас АМТТАН ҮНЭГҮЙ авагтун. 

FLORA

Саналаа өгсөн залуус маань "Flora" цэцгийн дэлгүүрт худалдаалагдаж буй аль ч цэцгийг 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ авах боломжтой гэнэ. 

PANDA BUBBLE TEA

Bubble Tea-нд дуртай юу? Тийм бол зургаадугаар сарын 24-ний өдөр саналаа өгчихөөд Panda Bubble Tea руу яваад очоорой. 

UNITED CAFE

Энэ өдөр мөн л хөнгөлөлт үзүүлэх газар бол "United Cafe". Сонгуульдаа идэвхтэй оролцсон залуучууд КОФЕГ 10 ХУВЬ, АМТТАНГ 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр авах боломжтой юм. 

THE SEED BOOK CAFE

Харин номонд хайртай залуус минь саналаа өгчихөөд "The Seed" кафег зорьдог юм шүү дээ. Та энэхүү газраас АМЕРИКАНО КОФЕГ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр авах боломжтой юм байна. 

BEAUTY SECRETS 

Саналаа өгсөн тэмдгээ үзүүлээд "Шангри-Ла" болон "Ривер центр"-д байрлах "Beauty Secret" гоо сайхны дэлгүүрийн нэрийн дэлгүүрүүдээс GOGO маскаа ҮНЭГҮЙ аваарай. 

ZOMA KITCHEN & BAR

"ZOMA" рестораны хамт олон залуусыг идэвхжүүлэх аянг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд бусад байгууллагуудыг ч бас уг аянд нэгдэхийг уриалж байгаа юм. Мөн та саналаа өгснөө баталгаажуулаад энэхүү ресторанаас ҮНЭГҮЙ КОФЕ аваарай. 

Эх сурвалж: Саналаа Өглөө, Zoma Kitchen & Bar-ын залуусыг идэвхжүүлэх аян

#Сонгууль #Залуус #Хөнгөлөлт