ЗӨВХӨН ШУТИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой ТЭТГЭЛГҮҮД


ШУТИС-д элсэн орох гэж буй төгсөгчид болон тус сургуульд суралцаж буй оюутнууд минь анхаарлаа хандуулаарай. YOLO.mn сайтын хамт олон ШУТИС-ийн оюутнууд ямар ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой талаар мэдээлэл хүргэж байна. 

ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ

  • ЭЕШ-ын 700-800 оноотой элсэгчид 50-100 хувийн тэтгэлэг олгоно.
  • Олон улсын олимпиадад 1-3 байр, техник- технологийн улсын олимпиадад 1-5-р байр эзэлсэн тохиолдолд 50-100 хувийн тэтгэлэг олгоно. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

КРЕДИТ УРАМШУУЛАЛ

  • Шилдэг суралцагч - 1-5 кр
  • Эрдэм шинжилгээний хурал, олимпиадад оролцсон - 2-6 кр
  • Мэргэжлийн уралдаан, тэмцээн - 2-6 кр
  • Спортын уралдаан, тэмцээнд оролцсон - 2-6 кр
  • Соёл, урлагийн уралдаан, тэмцээнд оролцсон - 3-5 кредит хүртэл урамшуулал олгодог байна.
  • Мөн клубийн үйл ажиллагаа хариуцсан оюутан, оюутны холбоо, зөвлөлийн гишүүдэд кредит урамшуулал авах боломжтой юм.

ШИЛДЭГ ОЮУТАНД ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГ

  • ШУТИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг
  • Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын нэрэмжит шагнал
  • Ректорын нэрэмжит тэтгэлэг

ШУТИС-ИЙН ОЮУТНУУДАД ОЛГОДОГ ГАДНЫ БАЙГУУЛЛАГЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ, ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Тэтгэлгүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагуудтай ЭНД дарж танилцана уу. 

#ШУТИС #Тэтгэлэг #Боломж