“Peninsula” киноны хоёр дахь АЛБАН ЁСНЫ трейлэр цацагдлаа


БНСУ-ын алдарт "Train to Busan" (2016) уран сайхны киноны үргэлжлэл "Peninsula" киноны хоёр дахь албан ёсны трейлэр цацагдлаа. 

Энэ оны долдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд буй "Peninsula" киноны эхний трейлэрт киноны дүр төрх, гол дүрүүдийг голчлон харуулсан бол хоёр дахь трейлэрт киноны ерөнхий үйл явдлыг харуулжээ. Энэ ангид эхний ангид гарсан үйл явдлаас 4 жилийн дараах үйл явдлыг харуулах бөгөөд аймшигт зомбинууд дэлхийн өнцөг булан бүрд тархсанаар хотууд сүйрлийн байдалд орсон байв. Харин амьд үлдсэн хэсэг бүлэг хүмүүс орогнох газар эрж, цаашдын амьдралынхаа төлөө тэмцэх аж. 

ТРЕЙЛЭР 1

ТРЕЙЛЭР 2

Кино сонирхогчдын хувьд эхний ангийг найруулсан найруулагч Yeon Sang-Ho хоёрдугаар анги дээр ч мөн ажиллаж байгаа нь киног эхний ангийн адил амжилттай болно гэсэн найдлагыг төрүүлж байгаа юм. “Train to Busan” нь БНСУ-ын хамгийн амжилттай кинонуудын нэг бөгөөд дэлхий даяар 93.1 сая ам.долларын ашиг олсон билээ. 

Эх сурвалж: HypeBeast

#Peninsula #Train to Busan #Trailer