Реппер Eminem бүх цаг үеийн ШИЛДЭГ РЕППЕРҮҮДИЙГ нэрлэлээ


Миау | YOLO.MN
2020-06-16

"NoLifeShaq" нэртэй Youtube хуудас хөтөлдөг залуу алдартай репперүүдээс Инстаграмаар өөрийн бүх цаг үеийн шилдэг гэж үздэг репперүүдийг нэрлэхийг хүсэж буй тухай бичлэгээ нийтэлжээ. Тэдгээрийн дунд реппер Eminem багтсан бөгөөд Youtuber залуугийн асуултад Инстаграмын хувийн чатаар /DM/ хариулаагүй ч Твиттер хуудсаараа дараах хариуг өгсөн байна. 

Тэрээр хэлэхдээ:

- "Дараалал нь чухал биш болно. Миний хувьд бүх цаг үеийн хамгийн шилдэг реппер бол Lil Wayne, 2Pac, Royce da 5'9, Redman, Treach /Naughty by Nature/, Kool G Rap, The Notorious B.I.G, Crooked I.

Мөн Redman, LL Cool J, Nas, Joyner Lucas, Kendrick Lamar, J Cole, Andre 3000 /Outkast/, Rakim, Big Daddy Kane" гэжээ. 

Ингээд өөрөө ч бүх цаг үеийн шилдэгт тооцогддог реппер Eminem-ийн хувьд "ШИЛДЭГ" гэгдэх репперүүдийн хамгийн алдартай уран бүтээлүүдээс хүргэж байна. 

Эх сурвалж: Billboard, HypeBeast

#Eminem #Реппэр #GOAT